Орос улс мансууруулах бодистой бүх чиглэлээр тэмцэнэ. Шинэ байгууллага - Төв Азийн бүс нутгийн мэдээллийн төв мансууруулах бодистой тэмцэгчийн нэг боллоо. Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Төв Азийн бүс нутгийн мэдээллийн төвийг байгуулах тухай ОХУ ба ТУХН-ийн гишүүн хэд хэдэн орны хоорондын хэлэлцээрийг батлах тухай холбооны хуульд гарын үсэг зурав. Орос, Азербайжан, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсууд баримт бичгийг 2009 онд батласан билээ. Интерпол болон Итали, Франц, Финланд, Австри, Пакистан, Канад, АНУ, Герман шинэ байгууллагын дэргэдэх ажиглагчид боллоо. Алма-Ата дахь зохицуулах төв мансууруулах бодисны хууль бус эргэлттэй холбоотой хил дамнасан гэмт хэргийн талаар мэдээлэл цуглуулан солилцож, магадлан шинжлэж дүгнэх юм. Төвийг мансууруулах бодис гол асуудлын нэг болсон бүс нутагт байгуулжээ. Дундад Ази бол мансууруулах бодис тээвэрлэх гол зангилаа мөн. Орост орж ирж буй бүх мансууруулах бодисны 99 хувь нь Төв Азиас нэвтэрч байгааг шинжээчид батлав. Эдгээр нь орон нутгийн ба Афганистан, Пакистанаас бүс нутгийг дамжин нэвтэрсэн мансууруулах бодис билээ. Афганистан дахь НАТО эвслийн цэрэг мансууруулах бодисны наймаатай бараг тэмцэхгүй байна. Иймээс Орос ба ТУХН-ийн гишүүн бусад улс Афганистанаас мансууруулах бодис тээх зам сувгийг хаахаар шийдсэн гэж Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Игорь Хохлов хэлээд «Энэ хэлэлцээрийг батласан явдал мансууруулах бодисны бизнестэй хийх тэмцэлд их хувь нэмэр оруулна. Хамгийн гол нь Афганистанаас авчирсэн мансууруулах бодисыг Дундад Азийн орнуудад худалдан авч буй этгээдүүдээс аваад Европ,Орос болон бусад орон дахь эцсийн хэрэглэгч хүртэлхи  бүх сүлжээг устгах хэрэгтэй. Мөн хэлэлцээр тодорхой тээвэрлэгч, худалдан авагчтай биш мансуруулах бодис  тээвэрлэх бүрэн бүтэн сүлжээтэй тэмцэх боломж олгож байна» гэж Игорь Хохлов хэллээ. Мансууруулах бодисны бизнес бол Оросын үндэсний аюулгүй байдалд тулгарсан гол аюулын нэг юм. Манай орон Азийн төдийгүй Европын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж эл асуудлыг шийдвэрлэхийг оролдож байна. Өнгөрсөн долоо хоногт мансууруулах бодисны эргэлтэд хяналт тавих Оросын холбооны албаны захирал Виктор Иванов  Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэх Орос, ЕХ-ны  хамтарсан хөтөлбөрийг Италийн мэргэжилтнүүдтэй хэлэлцлээ. Төв Азийн шинэ байгууллага өөр түншүүдтэй хамтран ажиллана. Игорь Хохлов цааш нь хэлэхдээ «Хэлэлцээр Оросын үндэсний  ашиг сонирхолыг хамгаалж байна. Хэтдээ Оросын нутаг дэвсгэрт нэвтрэх мансууруулах бодисны хэр хэмжээг багасгах боломж олгох юм. Тэмцлийн нэг хэсгийг Оросын хилийн чанадад шилжүүлж, Дундад Азийн БНУлсуудын нутаг дэвсгэрээр тээвэрлэж байгаа үеэр мансууруулах бодисыг саатуулна» гэв. Мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих Оросын холбооны албаны мэдээлснээр 2010 онд Орост 30 тонн мансууруулах бодис хураажээ. Харин манай оронд 500 гаруй тонн, ЕХ-ны орнуудад 700 тонн мансууруулах бодис гаднаас жил дутам оруулж байна. Мансууруулах бодист хяналт тавих НҮБ-ын Олон улсын хорооны сүүлчийн илтгэлээс  харахад Албан, Белорус, Молдав, Хорват зэрэг Дорнод Европын хэд хэдэн улсад мансууруулах бодис илүү өргөн тархаж байна. НҮБ-ын тайлангаас харахад Орост 1 сая 800 мянган хүн  мансууруулах бодис хэрэглэж байна. Энэ нь насанд хүрэгсэдийн бүтэн хагас хувь гэсэн үг билээ.