Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсаар байна. 3-р сарын 10 нд  Лондонгийн бирж дээр болсон арилжааны үеэр нэг баррель 51 центээр буун- 115,4 долларт хүрчээ.  Нью-Йоркийн бирж дээр хар алтны үнэ  1,7 доллараар буурч -102,7 доллар болжээ.Шинжээчид нефтийн үнийн бууралтыг долларын ханш  дэлхийн зах зээл дээр ялимгүй  бэхжиж байгаатай холбон үзэж байна. Энэ нь мөнгөө өөр  валютаар хадгалдаг хөрөнгө оруулагчдыг  түлш худалдан авахад нь илүү мөнгө төлөхөд хүргэж байгаа юм.