Орос, Түрк хоёр  Ливид цус урсгах явдлыг зогсоохын төлөө тэмцэн,  энгийн номхон ардуудын эсрэг хүч хэрэглэж байгаа эрх баригчдыг эрс буруушааж байна. Энэ тухай  Оросын ГХЯ-ны дэд сайд Александр Салтанов  Түрк Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Айдын Сезгинтэй өчигдөр болсон уулзалтан дээр хоёр тал тэмдэглэв. “Галыг зогсоон, Ливийн одоогийн тэмцэлийг улс-төрийн хүчнүүдийн оролцоотойгоор улс-төрийн зөв зам чиглэлээр явуулах нь нийгмийн гүн хагарлыг тойрч , цаашдын дотоод мөргөлдөөнийг хурцатгах болон хүмүүнлэгийн сүйрлээс зайлхийх боломж олгож байгаа  юм гэж ГХЯ-ны мэдээнд тэмдэглэжээ.Уулзалтын үеээр Салтанов Хойд Африкийн болон ойрхи-Дорнодын ард түмнүүд түүхэн болон соёлын уламжлалдаа түшиглэн  хөндлөнгийн оролцоогүй   өөрсдийн хувь заяаг бие даан шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна гэжээ.