Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев энд хийсэн мэдэгдэлдээ:  Японд болсон газар хөдлөлт болон цунамид Орос Улс туслана. Маш их хүчтэй газар хөдлөлтийн үр дагаварыг даван туулахад бид манай хөршүүддээ туслана гэж тэр хэлэв. Үүний өмнө Японы ГХЯ –ны тэргүүн Такэаки Мацумото мэдэгдэлдээ гадаадын улс орнуудаас үзүүлэх ямарч тусламжийг Токио дуртайяа хүлээн авна гэж хэлсэн юм. Газар хөдлөлт тус улсын зүүн-хойд хэсэгт болсон юм. Газар хөдлөлт 8,9 баллтай байсан бөгөөд уг хөдлөлтийн төв нь Токиогоос зүүн-хойд зүгт  373 км зайд байсан ба голомт нь 24 метрийн гүнд болсон аж. Японы ТВ мэдээлсэнээр  тус улсын хойд хэсэг гамшигт  нилээд  сүйрчээ. Урьдчилсан мэдээгээр хүний амь эрсэдсэн байна.