Японд 8,8 баллын  хүчтэй газар хөдлөсний улмаас их хэмжээний сүйрэл   болж олон хүний амь эрсдээд байна. Цунами  Хонсю арлын  зүүн-хойд эргээр гарчээ. ТВ ийн  Эн-эйч –кэй  компаний нисдэг тэргэнээс авсан зурагчлаачийн дүрсэнд   далайн асар том шуурга замдаа  таарсан Сендай хотын орчим барилга байгууламж, усан онгоцнуудыг хуу хамж байгааг харуулжээ. Цунами хурдны замын хэсгийг тэнд байсан авто машинуудын хамт  дайрлаа. Сандайд гал түймэр гарч , хотын АЦС ажиллагаагаа зогсоосон байна. Санрику хотод усны түвшин З давхар байртай дүйцэхүйц түвшинд хүрээд байна.  Нийслэл Токио хотод “Кудан кайкан”  олон нийтийн хурлын  танхим нурж унан, нийслэл хотын зэргэлдээ Тиба хотын төмөрлөгийн үйлдвэр шатаж байна. Эрх баригчид гамшигт нэрвэгсэдэд туслуулахаар үндэсний өөрийгөө хамгаалах хүчнийхнийг /арми/ дайчлаад байна, харин цунамийн бүсэд цэргийн онгоцнууд гарчээ. Цунами болох аюулын зар Оросын Курилын цуваа арлуудад мөн ирсэн. Курилын цуваа арлуудын хүн амыг одоо нүүлгэн шилжүүлж байна.     

Гэрэл зураг