Орос НАТО хоёрын дуусах шатандаа орж буй  Standex нууц  төсөл нь  террорист амиа золиослогчийн биен дэхь бага хүчин чадлын бөмбөгийг илрүүлэх систем юм. Оросын “Коммерсант” сонины  мэдээлсэнээр энэ хавар  зайнаас бөмбөг  илрүүлэх ажлыг турших аж. Түүний зорилго  Standex –ийн найдвартай ажиллагааг харуулахын зэрэгцээ  бөмбөг  зөөгчийн байршилыг  хурдан, нягт нарийн тогтооход оршино.   Зохион бүтээгчдийн энэ бүтээлийг 2014 оны Сочийн Олимпид өргөнөөр ашиглах гэж байна. Standex буюу цахим хамар гэх системийг боловсруулах ажил Орос НАТО-гийн Зөвлөлийн   шинжлэх ухааны нөөцийн хүрээнд хийгдэж байгаа юм. Дэлбэрэх бодис илрүүлэгч нь анхны төлөвлөгөөний дагуу  2013 онд бэлэн болох ёстой. Уг систем нь бүлэг хүмүүсийн дунд биедээ 250 граммаас илүүгүй жинтэй дэлбэрэх бодис агуулан яваа террорист амиа золисологчийг барьж илрүүлэх юм.