3-р сарын 10 ны өдөр Орос-Америкийн ерөнхийлөгчийн комиссийн  зэвсэглэлийг хянах ажлын групп СДЗ-ийн шинэ гэрээг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв. Энэ тухай Оросын ГХЯ-ны хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.  Москвад болсон хуралдаанаар цэрэг-улс төрийн шинжтэй өргөн цар хүрээтэй асуудлуудыг хэлэлцжээ. Хуралдаан ПДХС –ийн эсрэг асуудлуудад онцгой анхаарсан төдийгүй, СДЗ-ийн шинэ гэрээг хэрэгжих болсонтой болон Европын жирийн зэвсэглэлийн хяналтын дэглэмийг шинэчлэх зэрэгт анхаарлаа хандуулсан байна. Москва, Вашингтоны стратегийн давшилтат зэвсэглэлийг  цаашид хорогдуулах арга хэмжээний тухай , СДЗ-3  гэрээнд  ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2010 оны 4-р сард гарын үсэг зурсан бөгөөд 2011 оны 2-р сарын 5 ны өдөр хүчин төгөлдөр болсон юм.  Уг баримт бичигт цөмийн цэнэглэгчийн тоог 1550 нэгж хүртэл, тив хоорондын баллистик пуужин, баллистик усан доорх онгоц болон хүнд бөмбөгдөгч онгоцыг- 700 хүртэл тоогоор тус тус хорогдуулна гэж заасан аж.