Уралын Екатеринбург, сибирийн Красноярск хоёр хот евразийн ба Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хөгжмийн  наадмыг зохион байгуулахыг санаачилжээ. Екатеринбург хотын санаачилсан Евразийн хөгжмийн наадам Европ, Азийн хилийн уулзар дээр оршдог хотын хувьд зүй ёсны төсөл болно. Аж үйлдвэр, соёлын томоохон төв Екатеринбург хот өөрийгөө евразийн орон зайн төв хэмээн үзэж ирсэн. Красноярскийн санаачилсан Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хөгжмийн наадам бас учир үндэстэй байна. Красноярск хот Оросын азийн хэсэгт соёлын амьдралыг манлайлсан өргөн уужим орон зайн соёлын жинхэнэ нийслэл болсон юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн  олон улсын соёлын  хамтын ажиллагааны асуудал эрхлэсэн  онц эрхт төлөөлөгч Михаил Швыдкой «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө Оросын геополитикийн байрлал, соёлын уламжлалт өргөн  хэлхээ холбоо нь ийм наадам зохион явуулахад таатай нөлөө үзүүлж байна гэлээ. Тэр хэлэхдээ:  «Өөрийгөө европын улс хэмээн үздэг Орос хоёр тивд оршдог. Энэ агуулгаар азийн орнуудтай харилцах нь маш чухал. Оросын соёл, орос хэлний томоохон наадмууд  болон оросын бүх бүс нутгийн олон үндэстний соёлыг тусган харуулсан арга хэмжээнүүд Хятад, Энэтхэг, Япон болон Ази Номзон далайн бүс нутгийн бусад оронд хэдэн жилийн турш явагдсан юм. Нөгөө талаас Орос  дорнодын соёлыг их сонирхож байна. Энэ нь тухайн байдал биш, хэд хэдэн зуун жилийн түүхтэй уламжлал юм. Өөрөөр хэлвэл эдүгээ Орос Ази тивд соёлын хэлхээ холбоог идэвхтэй хегжууж байгаа нь зуй ёсны хэрэг билээ. Эндхийн зарим улстай улс төрийн харилцаа хүнд түвэгтэй болсон үед ч соёлын харилцаа холбоо тасалдан зогссонгүй. Энэ агуулгаар Японыг жишээ болгон дурдая. Оросын соёлын томоохон хоёр төв- Европ, Азийн хилийн уулзар дээр оршдог Екатеринбург, Ази тивийн төв дунд оршдог Красноярск  хот Номхон далайн бүс нутгийн соёлын төлөөлөгчид уулзах томоохон арга хэмжээнуудийг зохион явуулах нь нааштай явдал» гэж Михаил Швыдкой хэллээ. Евразийн хөгжмийн наадам энэ оны намар Екатеринбургт болно. Энэ нь « дэлхийн оддыг оролцуулах өргөн цар хүрээтэй тесел» билээ. Дэлхийд нэрд гарсан жүжигчид уралын мөн хотод дуртайяа тоглодог. Италийн дуурийн од Массимо Жордано, японы нэрд гарсан хийлч Саяка Сежи,Чайковскийн нэрэмжит тэмцээний шагналтан английн төгөлдөр хуурч  Питер Донохоу нар сүүлийн жилүүдэд Екатеринбургт аялан тогложээ. Уралын филармонийн найрал хөгжим хотыг алдаршуулсан байна. Тус хамтлаг хилийн чанадад «олон улсын захиалгаар» хангах агентлагуудтай. Өрнөдэд францын, дорнодод японы агентлаг ийм үүрэг гүйцэтгэж байна.Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын хөгжмийн наадам явуулах Красноярскын мэдүүлэг умартсан туршлагыг сэргээж байна. Тус хот ийм наадам 90-д оны дундуур хүртэл явуулж, 12 орны жүжигчдийг хүлээн авч байв. Жишээ нь Сингапур, Хятад, Филиппин, Мексикийн хөгжимчид сибирийн оршин суугчдын өмнө тоглосон билээ. Дэлхийн 20 гаруй улсын төлөөлөгчид  ирэх 2012 оны зун болох наадамд ороцох хүсэлтэй байна.