Шри-Ланка руу  үерт нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэхэр Орос  улсын Онцгой байдлын яамны Ил-76 онгоц нислээ гэж  Риа-Новости агентлагт тус яамны хэвлэлийн алба мэдээлжээ. Онгоц  Коломбо нисэх онгоцны буудалд 30 тонн жинтэй дулаан хувцас, хоол хүнс, генераторуудыг буулгасан байна. Шри-Ланкийн зүүн хэсэгт нэг, хоёр дуугар сард усархаг бороо  үргэлжлэн орсноос болж газар хөдлөж, үер болсон юм. Байгалийн энэ сүйрэлд 40 хүн амь эрсдэн, сая гаруй хүн нэрвэгдээд байна.