Орос Улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев 2- рсарын 26-нд  НҮБ-ын АЗ-өөс гаргасан Ливийн эсрэг тогтоолыг гүйцэтгэх тухай зарлигт гарын үсэг зурав. Энэ тухай Кремлийн хэвлэл мэдэлийн албанаас мэдэгдэв. Зарлигт, тухайлбал, Ливид зэвсгийн төрлийн зүйлийг нийлүүлэхийг хориглох бөгөөд үүнд: зэр зэвсэг, цэргийн техник болон цэргийн  үйл   ажиллагаатай холбоотой  үйлчилгээ үзүүлэх  зэрэг оржээ.  Ливид 2-р сарын дунд үеээс эхлэн40 гаруй жимл тус улсыг удирдаж байгаа Муаммар Каддафийг огцруулах бослого үргэлжилсээр байна.  Аюулгүйн хүчний болон гадаадын хөлсний цэргүүдийн энгийн ард түмний эсрэг хийж буй мөргөлдөөний дүнд янз бүрийн  сувгийн мэдээлсэнээр 1-2 мянган хүн амиа алдаад байна.