Ливийн удирдагч Муаммар Каддафи нь засгийн эрхийг шилжүүлэх яриа хэлэлцээ хийхийг  зөвшөөрч магадгүй  юм гэж португалийн “Публико” сонинд  дипломатын эх сурвалжаас иш татан  бичжээ. Португалийн  ГХЯ –ны сайд Луиша Ахмаду  Лиссабонд Каддафийн төлөөлөгчтэй уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгджээ.  Ливийн удирдагчийн  эмиссар  Триполь яриа, хэлэлцээг эхлэхэд бэлэн байна гэдээ. Португалийн ГХЯ-ны тэргүүн нь  Брюссельд Европын Холбооны Ливийн асуудлаар  хийж байгаа Гадаад хэргийн сайд нарын хэмжээний   яаралтай хуралдаанд оролцож байгаа аж.