Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд (БРИК буюу БОЭХ) нь  буурай эдийн засагтай орнуудад хувь нэмрээ оруулж байна. Ийм дүгнэлтийг Олон улсын валютын сан (ОУВС) хийжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар  БРИКС ийн орнуудад хамгийн сүүлд Өмнөд Африк нэгдсэн бөгөөд ойрын жилүүдэд өөрийн нөлөөгөө эрчимжүүлэн, уламжлалт лидер -АНУ, ЕХ- г ч хол орхих магадлалтай юм.ОУВС нь эдийн засагчдийн аль эртнээс яриад байгаа энэ зүйлийг баталсан юм.Дэлхийн тэргүүлэх улс болох Бразил, Орос, Энэтхэг, Хятад нь улс-төр болон эдийн засгийн нөлөөлөх шинэ төвүүд болж байна. Өмнөд Африк үүнд  тооцогдохгуй, яагаад гэвэл тус улс нь эрчимтэй хөгжиж буй эдийн засагтай орнуудын нэрсийн жагсаалтанд дөнгөж саяханаас орсон. ОУВС-гийн шинжээчидийн тооцоогоор АНУ, Европ болон бусад хөгжилтэй орнуудтай жишихэд БРИК -ийн оролцогчид буурай хөгжилтэй орнуудын хөгжилд их хувь нэмэр оруулжээ. Рио-де-Жанейро, Москва, Дели болон Бээжин нь Африк, Ази болон Латин Америкийн орнуудтай харилцаа холбоо тогтоож байна гэж Эдийн засгийн дээд сургуулийн багш, шинжээч Андрей Суздальцев ярьж байна. «Кени, Танзани болон Суданд хятадын хөрөнгө оруулалт маш их болсон. Тийшээ маш их тооны хятадууд  шилжин суурьшиж байна. Тэдгээрийн дотор мэргэжилтнүүд, инженер, текникийн ажилтанууд байна. Латин Америкт мэдээж хэрэг Бразилийн нөлөө байгаа шүү дээ. Түүний нөлөө Африкад ч гэсэн чангарч л байна. Эдгээр орнууд нь шинэлэг, дэвшилтэт зүйлүүдийг маш түргэн боловсруулж чадаж байна. Өөрсдөө ч түүнийгээ бий болгож  байна. Энэтхэг нь Өмнөд Ази болон Зүүн-Өмнөд Азид маш их нөлөөтэй юм» гэж  Андрей Суздальцев хэллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Орост нөлөөлөх үндсэн салбаруудаар  ЗХУ-ын үеээс эдийн засгийн хэлхээ холбоотой байсан Дундад Азийг нэрлэж байна. Тухайлбал, Азербайжан, Киргиз, Тажикистан улс. Түүнчлэн оросын хөрөнгө оруулалтаар Монгол, Вьетнам улсуудад төслүүд хэрэгжиж байна. Шинжээчид тэмдэглэхдээ, дэлхийн тэргүүлэх орнууд АНУ, Япон, Австрали, Канад болон ЕХ-ны орнууд, аажимдаа байр сууриа алдаж байна. Энэ нь хэд хэдэн шалтгаантай юм. Гол нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсууд нь өөрийн улс төрийн үнэ цэнийг буурай хөгжилтэй орнуудад тулгахгуй, харин харилцан ашигтай, түншлэлийн харилцаан дээр босгохыг зорьж байна. Ингэснээр барууны эдийн засгийн ноёрхолын эсрэг  шинэ нөлөө бүхий төвүүд бий болох юм гэж Андрей Суздальцев тэмдэглэв.  «БРИК ийн орнууд нь маш түргэн хөгжиж  байна. Тэдгээр нь одоо манай гаригийн хөгжлийг тэргүүлж явна. Тэдний эдийн засаг бас өсч байна. Хятад хоёрдугаар байранд,  Бразил нь 2-р сарын сүүлээр 7-р  байранд  гарсан.  Эдгээр орнууд нь магадгүй гайхалтай , тиймээс ч зах зээлээ сайн мэддэг. Хойд Америк болон Европд байдаг ажлыг маш түргэн хийж ашгаа олно. Баруун бол үүнтэй эсрэг тавих зүйл үгүй» гэж Андрей Суздальцев  хэллээ. Эдийн засагчид түүх давтагддаг гэдэг. Саяхан л Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсуудыг буурай хөгжилтэй орнуудын тоонд оруулж л байсан. Тэдэнд туслахаар барууныхан технологи болон санхүүгийн боломжтойгоо ирж байсан.  Харин одоо бол БРИК дэлхийн ДНБ-ний өсөлтийн зүтгүүр  болоод байна. Тэд шинэтгэлийн технопарк ,  санхүүгийн төвүүд  байгуулна , харин үүний үр дүнд дэлхийн улс-төр ба эдийн засгийн нөлөөний шинэ төвүүд бий болно.