Улсын Дум хахууль өгөгч,авагчийг илүү хатуу шийтгэх хуулийн төслийг авч үзэж хэлэлцэж эхэллээ. Энэ хуулийг батлавал хахуульдагчид  хууль бусаар авсан мөнгөөсөө 100 дахин илүү их хэмжээний торгууль төр улсад төлөх юм.Шинэ хууль  улс орны хөгжлийг нэлээд саатуулж байгаа авилгалтай тэмцэх төрийн бодлогын чухал хэсэг болно. Оросын удирдагч Дмитрий Медведев 2010 онд Улсын хуралд зориулсан илгээлтдээ энэ «хорт хавдрыг» устгах хатуу чиг бодлогыг зарласан билээ. Эдүгээ эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн гурван этгээдийн нэгэн нь хахууль авсан байна. Олонхи нь ялимгүй хэмжээний хахууль авчээ. Гэвч ийм хахууль авагчдын тоо сүүлийн жилд гурав дахин нэмэгджээ. Эдгээр хахуульдагч улс оронд зохисгүй уур амьсгалыг бүрдүүлж байна. Одоо болзошгүй хахууль авагч хууль бус замаар асуудлыг шийдвэрлэхийг оролдохынхоо өмнө  шийтгэх торгүүлийг нөхөж чадах эсэхээ бодох болно гэж хуулийн төслийг зохиогчид үзэж байна. « Ийм гэмт хэрэг үйлдэгчээс  нэлээд их хэмжээний хөрөнгө авах нь түүнийг шоронд хориж тэтгэхээс төр улсад илүү ашигтай» гэж Улсын Думын дарга Борис Грызлов үзэж байна. Ерөнхийлөгчийн  санаачилгын дагуу  хахууль өгсөн, авсан буюу хахуульдахад зуучласан этгээдэд хахуулиас  100 дахин илүү хэмжээний торгууль ногдуулах юм. Торгуулийн дээд хэмжээ 500 сая рубль буюу 17 сая орчим долларт хүрнэ. Түүнээс гадна хахууль авагчийг 15, өгөгчийг 12 жилээр шоронд хорихийг санаачилжээ. Шинэ хуулийг батлавал албан ёсны байгууллагууд хилийн чанадад оросын иргэд хахуульдсан хэргийг мөрдөн байцаах нэмэлт эрх мэдэлтэй болно. Хахууль авч буй түшмэдийн олонхи  нь хөрөнгөө янз бүрийн зальт арга замаар хилийн чанадад гаргаж байгаа нь нууц  хэрэг бишээ. Өгсөн хахуулиас 100 дахин илүү их хэмжээний торгууль ногдуулах нь нэмэлт шийтгэлийн хувьд үр нөлөөтэй болно гэж хүний эрхийг хамгаалах Москвагийн төвийн удирдагч Михаил Салхин хэлээд «Хэрэгтнийг шоронд хорихоос гадна мөн торгууль нэмэлт шийтгэл болох ёстой. Энэ арга хэмжээ хахуульдагчийг шоронд хорихийн оронд торгууль ногдуулахаас илүү үр дүнд хүрнэ. Гэвч ямар байсан ч энэ нь өөд урагш хийсэн алхам юм. Учир нь шийтгэлийг  улам хатуу болгох нь зайлшгүй чухал. Авилгалтай хийх тэмцэл  шийтгэлийг улам хатуу болгох, хахууль өгөгч төдийгүй мөн гэмт хэргийг мөрдөн байцаагчдад хатуу хяналт тавихтай холбоотой байх ёстой. Эдгээр хүчин зүйл авилгалтай үр ашигтай тэмцэхэд туслана» гэв. Бизнесийн төлөөлөгчид санаачилгыг дэмжив. Тэд  эрчим хүчний системд залгах, барилгын төсөлд нэгдэх, хэлэлцээр байгуулахдаа түшмэдэд хахууль  өгч байгаа нь нууц хэрэг бишээ. Үйлдвэрлэл эрхлэгчид  илүү өндөр шаардлага тавьсан зохицуулах баримт бичгууд асуудлыг ийм замаар шийдвэрлэх боломжийг агуулж байна.  Шинэ хууль шунахай хахуульдагчдад цохилт өгнө гэж Дмитрий Медведев үзэж байна. Төр хахууль өгөгч,авагчдад маш их хэмжээний торгууль ногдуулах  арга хэмжээгээр авилгалтай тэмцэх бодлогоо хязгаарлах гээгүй. Асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх шинэ шинэ санаачилга ойрын үед дэвшүүлэх бололтой. Түшмэд  мөнгөөр төдийгүй  пүүс компанийн хувьцаа, бизнесийн хувь хэмжээгээр хахууль  олонтаа авч байна. Ийм хэд хэдэн  пүүс компани Оросын хилийн чанадад бүртгэгдсэн байна.Мөн бүдүүвчийг ажиглахад нэлээд хэцүү юм. Улс төрийн зориг байвал тус  зорилтыг бүрэн биелүүлж болно.