АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены Орос улсад хийж буй айлчлал  Оросыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх болон Жексон-Вэникийн засварыг хүчингүй болгоход тус дөхөм үзүүлнэ гэдэгт Москва найдаж байна. АНУ-ын  дэд ерөнхийлөгч их туршлагатай, конгрессын гишүүдтэй сайн харилцаатай зүтгэлтэн юм.Энэ нь Орос улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсүүлэх үйл явцыг саатуулсан мөн засварыг хүчингүй болгохын төлөө тэмцэж буй АНУ-ын ерөнхийлөгчийн байр суурийг  конгресст итгэлтэй тайлбарлах боломж түүнд олгож байна. Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэх асуудлаар бүр 17 жилийн турш хэлэлцээ хийж байна. Эдүгээ Орос улс ДХБ-д элсээгүй цорын ганц хөгжингүй  улс юм. Элсүүлэх саналыг ДХБ-ын гишүүн бүх 153 улс дэмжих ёстой. ЗХУ-д чөлөөтэй цагаачлах эрх эдлүүлэхгүй байсантай холбогдуулан америкийн конгрессын 1974 онд батласан Жексон-Вэникийн засвар манай оронтой хийх худалдааг  хязгаарласан юм. ЗХУ аль хэдийнэ оршин тогтнохоо больсон ч  конгресс засварыг албан ёсоор  хүчингүй болгоогүй. Зөвхөн 1989 оноос түүний ажиллагааг жил дутам хойшлуулж  байна. Иймэрхүү асуудлуудыг шийдвэрлээгүй учраас  хоёр орны эдийн засгийн харилцаа улс төрийнхөөс нэлээд хоцорч байна гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев Жозеф Байденыг хүлээн авч уулзахдаа  онцлоод «Оросыг ДХБ-д элсүүлээгүй явдал үүнд бас саад болж байна. Энэ онд элсүүлэх үйл явц үр дүнд хүрнэ гэж найдаж байна. АНУ-ын идэвхтэй дэмжлэг үүнд нөлөөлнө. Хоёр орон эдийн засгийн томоохон төслүүдтэй. Бид тэдгээрийг хөгжөөлэх бодолтой байна. Та «Сколково»-той өнөөдөр танилцсанд баяртай байна.Энэ нь  дээд зэргийн технологийн хүрээнд сайн хоршиж, хоёр орны эдийн засгийг хямралаас гаргах үед бидэнд маш чухал шинэ төрлийн бизнес бий болгож байгаа  жишээ»  гэв. «Сколково»-гийн олон улсын томоохон түншүүдийн олонхи нь АНУ-д  оршин суудаг. Өнгөрсеөн онд Калифорнийн Силиконы хөндийд айлчилж, томоохон компанийн ерөнхийлөгчид ба  эрсдлийн бизнесийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ ерөнхийлөгч Дмитрий Медведев америкийн бизнесийн сонирхолыг оросын инновацийн хотхонд татахад туслав. Үүний ачаар Cisco, Microsoft, Boeing, Intel  гээд  америкийн хэд хэдэн компани «Сколково» сантай хэлэлцээр байгуулж, Москва орчимд өөрсдийн төвийг нээх төлөвлөгөөтэй байна.Тус сан  Google, Kodak  зэрэг нэрд гарсан компаниудтай  хэлэлцээ хийж байна. Массачусетын технологийн их сургууль болон америкйн өөр их дээд сургуулиуд  «Сколково»-д шууд дэмжлэг үзүүлж байна. Дмитрий Медведев, Жозеф Байден нар  хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны  төдийгүй европын ПДХ системийг байгуулах асуудлыг авч үзэж хэлэлцэв. Дэлхийн эрс хувиралалд ч анхаарал тавьсан байна. Энэ онд гарсан болон одоо Ойрхи  Дорнод, Хойд Африкт тулгарсан   асуудлуудыг шийдвэрлэх, сорилтыг давах хүрээнд хамтран ажиллах хэрэгтэй. Бидний ажил цаашид үргэлжлэнэ гэдэгт найдаж байна» гэж Дмитрий Медведев онцлов. Ерөнхийлөгчийн хэлснээр бол Орос улс АНУ-тай стратегийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна.