Ерөнхийлөгч Дмитрий Медведев НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс Ливи улсын талаар  гаргасан хориг арга хэмжээ авах шийдвэрийг Орос улс даган мөрдөх тухай зарлигт гарын үсэг зурав. Баримт бичиг хойд африкийн хямралд нэрвэгдсэн улсад бүх төрлийн зэвсэглэл нийлүүлэх, цэргийн үйлчилгээ үзүүлэхийг  хориглосон байна. Ерөнхийлөчийн зарлиг Орос улс НҮБ-ын АЗ-ийн гишүүдийн 2-р сарын 26-нд батласан 1970 тоот тогтоолд нэгдэснийг хууль ёсоор батлав. Баримт бичиг мөн тэр өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж  эхлэсэн. НҮБ-ын хориг арга хэмжээ цуст ажиллагааг зогсоох зорилготой. Мөн шийдвэрийн дагуу Каддафын  бүх дансыг битүүмжилж, ливийн хувьсгалын удирдагч болон түүний гэр бүлийн гишүүд, шадар хүмүүс гадаад орнуудаар аялахыг хориглов. Хамгийн гол нь цэрэг-техникийн салбарт хамтын ажиллагааг зогсооно. Одоогоос Орос улсаас Ливид, Ливи  улсаас  Орост ямар ч зэвсэглэл, байлдааны техник хэрэгслийг нийлүүлэхээ болих юм. Ливид нийлүүлэх ба тус улсаас гаргах бүх ачааг Оросын нутаг дэвсгэр даяар шалгах юм. Цэргийн эд барааг илрүүлвэл  хураана эсвэл устгана. Эдгээр арга хэмжээг бусад улстай хамтран авах бөгөөд мэдээлэл НҮБ-ын АЗ-д олгох юм. Мэдээжээр Орос улс хориг арга хэмжээнд нэгдсэнтэй холбогдон Ливитай байгуулсан зэвсэглэл нийлүүлэх тухай хэлэлцээрүүд үгүйсгэгдэнэ. Зэвсэгт мөргөлдөөний улмаас «Рособоронэкспорт» нэгдэл хэд хэдэн тэрбум доллар алдана. Гэвч үнэн чанартаа  хохирол тийм их биш. Оросын зэвсэглэлийг нийлүүлэх багц хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй гэж мэргэжилтнүүд батлан илэрхийлэв. Ливийн хувьсгал гэгч болон НҮБ-ын хориг арга хэмжээ эцэс төгсгөлгүй үргэлжлэхгүй. Түүнээс гадна ямар ч гэсэн ашиг олох биш Каддафын дэглэмийн зөрчигдөж байгаа олон улсын эрх зүйг даган мөрдөх зарчим Орос улсын хувьд урьтлал чиглэл болсон юм. Дмитрий Медведевийн зарлиг цаг үеэ олсон.  Ливийн байдлын талаархи Оросын  тодорхой байр суурийг харуулсан гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский тэмдэглээд «Каддафи цуст ажиллагаа явуулж, нефтийн агуулахуудыг бөмбөгдөж, найр  тавихгүйгээ харуулав. Ливитэй  харилцах харилцааг хатуу чанга болгох  нь одоо дэлхийн хамтын нийгэмлэгт байгаа ганц арга барил юм. Орос Ливи улстай өргөн харилцаа холбоотой байсан. Гэсэн ч нэг талаас европын улс ба нөгөө талаас «хорины», «наймын» гишүүн болохоор байдалд дүн шинжилгээ хийж зөв өгсөн хийсэн» гэлээ. Харин Муаммар Каддафи Ливид болж байгаа хэрэг явдлыг өөрий нь талынханы ба «Аль-Каида»-гийн хоорондын сөргөлдөөн мэтээр харуулахыг оролдож байна. Тус террорын байгууллага засгийн эрхэнд гарвал  бүс нутаг эмх замбараагүй байдалд орох болно. Өнөөгийн засгийн газар л үүнээс урьдчилан сэрэмжлэнэ гэж тэрээр хэллээ. Гэвч энэ нь улиг болсон. Ливид гаарсан хүч хэрэглэх ажиллагааг зогсоох, хүмүүнлэгийн сүйрлээс сэргийлэн сэрэмжлэх арга барил л одоо дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байна. НАТО эвслийн гишүүн орнуудын БХ-ын сайд нар ба ЕХ-ны орнуудын ГХ-ийн сайд нар Брюссельд уулзаж эдгээр асуудлыг авч үзэж хэлэлцэж байна.