Орос Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлаар дэлхийн банкны тэргүүлэх удирдагчид  зөвлөгөө өгч байх болно. Москвагийн Олон улсын санхүүгийн төвийн зөвлөлдөх зөвлөлд орох  саналыг Goldman компаний тэргүүн Ллойд Бланкфейн, Blackstone компаний үүсгэн байгуулагч Стив Шварцманн,  JPMorgan Chase-ийн  Жимми Даймон, Bank of America компаний Брайен Мойнихен нар хүлээж аваад байна. Оросын нийслэлд Олон улсын санхүүгийн төв байгуулсан нь тус улсад дотоодын эдийн засгийн хөгжлийн асуудлуудыг шийдэхэд төдийгүй Орос Улсыг дэлхийн санхүүгийн зах зээлийн нөлөө бүхий тоглогчдын нэг болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев илэрхийлсэн билээ. “Өөрийн санхүүгийн аюулгүй байдлыг  хангана гэдэг бол улс орны зорилго юм. Тиймээс санхүүгийн төвүүдэд болон олон улсын , бүс нутгийн түвшиний  ажилтнууд  нь мэдээж хэрэг улс орны өмнөө тавьж буй үндэсний асуудлуудыг хэрэгжүүлэхэд  илүү их  үр ашигтай олон улсын хэрэгсэл болон үлдэж байгаа юм. Санхүүгийн төв байгуулагдаж буй нь яриангүй манай улсын хөгжлийн тэргүүнд тавигдах зүйл” гэж Дмитрий Медведев хэллээ. Оросын удирдлагын өмнө тавьж буй чухал асуудлуудын нэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд тус улсын хөрөнгө оруулалтын уур амьгаслыг сайжруулах явдал юм. Одоогоор хувийн хөрөнгө оруулалтын компаниуд нь Орос Улсыг анхааралтай ажиглаж байна.  “Айдасыг үргээхийн” тулд олон улсын санхүүгийн төвийг байгуулах явцад дэлхийд данстай санхүүчдийн оролцоо тус болно  гэж Оросын Бүс нутгийн банкны Холбооны ерөнхийлөгч Анатолий Аксаков үзэж байна. “Санхүүгийн тэргүүлэх компаниудын мэдлэг, туршлага нь Орос Улсыг олон улсын санхүүгийн төв болгон хувирахад их ач холбогдолтой юм. Мэдээж хэрэг, энд  оролцогчдын нэр ч чухал үүрэгтэй. Тэдгээрийн нэр хүнд шинээр бүрэлдэн тогтож байгаа санхүүгийн төвийн нэр хүндэд хэрэгтэй, яагаад гэвэл тэдний санал бодлыг дэлхий нийтээрээ сонсдог. Хэрэв тэд Москвагийн  санхүүгийн төвийг байгуулахад гар бие  оролцох юм бол энэ ажил чанарын тэмдэгтэй явагдана гэсэн үг. Ер нь ирээдүйтэй ажил хэрэгч орчинг бий болгоход дэлхийн шилдэг санхүүчдийг татна гэдэг бол хөгжиж байгаа зах зээлд нийтлэг болж байгаа зүйл. Гэхдээ зөвлөгөө өгөхөөр ийм  нэр хүндтэй бүлэг хүмүүс урьд нь хаан ч цугларч байгаагүй. Дээр хэлсэн америкийн болон оросын компаниудаас гадна  Зөвлөлд францын Societe Generale, италийн UniCredit , японы Nomura Holdings, дэлхийн томоохон аудит компани Ernst and  Young болон  бусад багагуй нөлөө бүхий тоглогчид байгаа юм. Тэдний Орос Улсад цаг заваа үрэхэд бэлэн байгаа нь дэлхий орос улсын зах зээлийг маш ихэд сонирхож буйг  харуулж байгаа юм гэж  Анатолий Аксаков итгэл дүүрэн хэлэв. “Орос нь дүр төрх, уламжлалаараа европ, америкийн нийгэмд илүү ойр. Тиймээс зах зээлийн янз бүрийн оролцогчид ийм төв нь Москвад  байвал зохилтой гэж үздэг.  Оросоор дамжин ТУХН-ын  болон Зүүн Европын, Азийн орнуудын орон зайнд санхүүгийн  үйл ажиллагаанд оролцохын тулд энэ нь хэрэгтэй юм” гэж Анатолий Аксаков хэллээ. Шинжээчдийн үзэж байгаагаар Орос Улсын эдийн засаг маш их чадавхитай. Энийг бүгд ойлгодог. Эрт орой хэзээ нэгэн цагт чадавхи нь эрчимтэй хөгжлөөр солигдох ёстой.  Ингэснээр Москвагийн Олон улсын санхүүгийн төвийн бүрэлдэн тогтоход оролцсон   хүн түүний үр ашгийг хамгийн түрүүнд хүртэнэ.