Москва хотын төвд оршидог Остоженка гудамж дэлхийн хамгийн үнэтэй болон хүмүүсийн явах дуртай гудамжийн рейтингэд оржээ. Эндхийн орон сууцны 1 кв.м талбай 13 мянган еврогийн үнэтэй байна. Жагсаалтыг Гонконгийн Северн Роуд тэргүүлж байна. Тэндхийн 1 кв. метр талбай 57 мянган еврогийн үнэтэй аж. Хоёр дугаар байырыг Лондонгийн Кенсингтон Пэлэс Гардэнсд орон сууцны  1 кв.м талбай 55 мянган евро, харин гурав дугаар байранд орсон Монакогийн хаант улсын –Авеню Принцесс Грейсд 1 кв. метр талбай дунджаар 50 мянган евроны үнэтэй байгаа аж.