Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  АНУ-ын Орос Улсаар дамжин   Афганистан руу цэргийн зэвсэгийн транзит хийх гэрээг батлах хуулинд гарын үсэг зурлаа, Энэ тухай лхагва гаригийн үдэш Кремлийн хэвлэл мэдээллйин албанаас мэдээлэв. 2009 оны 7-р сард гарын үсэг зурсан, уг баримт бичиг нь орос улсын нутаг дэвсгэрээр Афганистан руу  дамжин  явах  АНУ-ын зэр зэвсэг, цэргийн техник болон АНУ-ын Афганистаны цэргийн ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд олон улсын эрх зүйн үндэс бий болгож байгаа юм. Түүнчлэн,  Орос улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх  зэр зэвсэг, цэргийн техник, эд хогшил, ажилтнуудыг олон улсын  аюулгүй байдлын хүчний төлөөлөгчдийг зөөвөрлөх зэрэг асуудлууд уг баримт бичгийн хүрээнд шийдэгдэнэ.