Москва дэлхийн тэрбумтнуудын нийслэл титэмээ буцаан авлаа-гэж Forbes сэтгүүл нийтэлжээ. Орос Улсын нийслэл өнгөрсөн жил  2008 онд дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсаны дараа Нью-Йорк  хотод байраа алдасан юм. Хэвлэлийн мэдээлсэнээр  Москвад албан ёсны 79 тэрбумтан амьдарч байна. Бизнес эрхлэгчдийн рейтинг дунд 9 оронтой тоогоор үнэлэгдэх бэл хөрөнгөтэй оросууд мэдэгдэхүйц их болсон ба энэ жил тэдний тоо 101 хүрчээ. Өнгөрсөн жилийн нэрсийн жагсаалтад 62 овог байсан аж. Forbes сэтгүүлийн мэдээлсэнээр хамгийн баян оросоор Новолипецкийн төмөрлөгийн комбинатын захиралын зөвлөлийн тэргүүн Владимир Лисин тодорчээ. Тэрээр рейтингэд тэр  24 тэрбум доллартай 14-р байранд жагсажээ. Дэлхийн зузаан хэтэвчтэнүүдийн нэрсийн жагсаалтыг Мексикийн зэсийн магнат Карлос Смит урьдын адил тэргүүлж явна. Түүний хөрөнгийг рейтингийг зохион байгулагчид  74 тэрбум доллараар үнэлжээ.