Москва Вашингтон хоёр харилцаагаа сайжруулан,  үл итгэгчдийн урмыг хугалав. Энэ тухай АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байден Москвад Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзахдаа мэдэгдэв. Түүний яриагаар Барак Обама ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа Орос Улстай харилцаагаа хөгжүүлэх нь гадаад бодлогын    тэргүүн зэргийн зорилго байна гэж тэмдэглэж байсан гэв. Хоёр талын харилцааны  шинэчлэл нь СДЗ –ийн тухай Гэрээнд төдийгүй БНАСАУ, Иран болон Афганистан Улстай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тусгалаа олсон юм гэж Байден хэлэв. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байдены  Москвад хийх айлчлал 3-р сарын 11 хүртэл үргэлжлэх юм. Ж. Байден  нь орос-америкийн харилцааг  шинэчлэхэд “Загалмайлсан эцгээр” тооцогддог юм. Тэрээр анх АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамаг Цагаан Ордонд ирэхэд Москва, Вашингтоны хоорондын  “харилцааг шинэчлэх товчийг  дарах” шаарадлагатай буйг мэдэгдэсэн юм.