Зүүн-Хятадын тэнгисд хоёр талын хэлэлцээрийг умартан   Хятад улс хийн ордыг  ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан Япон улс харамсаж буйгаа илэрхийлэв. Энэ  тухай Токиод болсон хэвлэлийн бага хурал дээр Японы сайд нарын кабинетын  Ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдэл хийв. Японы үндэсний сонин  “Асахи” хятадын нефтийн компаний төлөөлөгчийн ярьсныг иш татан мэдэгдэхдээ: Хятад улс нь Сиракаба /Чуньсяо/хийн ордыг малтаж эхэлсэн гэв. Токио үүнийг  2008 онд хийсэн Зүүн-Хятадын тэнгисд хамтран хийн олборлолт хийх нь хоёр талын хэлэлцээрт нийцэхгүй зүйл гэж үзэж байна.