Юрий Гагарины сансарт ниссэний 50 жилийн тэмдэглэлт ойн жил, өнөөдөөр  тэрээр энх тунх байсан бол 77 нас хүрэх байлаа. Дэлхий нийтээрээ энэ хүний гайхамшигтай амьдралыг сонирхох болов. Нисгэгч болсон тариачны хүү, дараа нь дэлхийн  анхны сансарын нисгэгч болж, түүний нөхдүүдийн санан дурсаж буйгаар тэр ямарч хүнтэй хэл амаа амархан олдог, тухайлбал Английн хатан Хаантай хүртэл уулзаж ярилцаж байсан байна. Ингэхдээ тэр “оддын өвчнөөр” өвдөөгүй нэгэн. Энэ жил түүнд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах болсон. Энэ зун Лондоны төвд сансарын анхны хараацай-Юрий Гагаринд хөшөө босгох аж. Өнөөдөр манай гаригийн анхны сансарын нисгэгчийн  мэндэлсний 77 жилийн ойг түүний төрөлх  нутаг Смоленский мужид ёслон тэмдэглэж байна.