Ливийн хотуудад болж байгаа дайны тухай эсрэг тэсрэг мэдээллийн дүр зураг дээр Муаммар Каддафийн талынхан болон түүнийг  эсэргүүцэгчид дуулиантай  улс-төрийн мэдэгдэлүүдийг ээлжлэн хийсээр байна. Уг мөргөлдөөнд  цэргийн оролцоотой оролцоно гэдгээ  барууныхан  үгүйсгээгүй байгаа аж. Бүс нутгийн бусад орнууудад  одоогийн дэглэмээ эсэргүүцэж байгаа тэмцэл үргэлжилсээр байна. Хурандаа Каддафи нь дахин АНУ, Их Британи болон Францыг  Иранд хийснийхээ нэгэн адил ливийн ард түмнийг  эзлэн,  тус улсын нефтийн нөөцөнд хяналт тавихыг оролдож байна гэж буруушаав. Тэрээр сөрөг хүчнийхнийг ард түмний дэмжлэггүй бүхнийг хийж буй урвагчид  гэж нэрлэв. Гадаад харилцааны болон олон улсын хамтын ажиллагааны сайд Муса Мохамад  Куса АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн баримталж буй улс төрийн бодлогоор сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ барууныхан нь Ливийг хуваах гэж оролдож байна гэв. Ингэхдээ Каддафийн сөрөг хүчнийхэнтэй хийж буй “өөрийгөө  аятайхан аваад гарчих” нууц хэллцээрийн тухай мэдээг албан ёсны  телевиз бататгасангүй. Шинжээчдийн үзэж байгаагаар   Каддафи нь өөртөө найдвартай,  баталгаатай аюулгүй байдлаар хангахад явахад бэлэн байгаа юм байна. Харин цэргийн ажиллагааг удирдаж байгаа түүний талынхан олон улсын шүүхээс болгоомжлон, өөрийн удирдагчаа хэлэлцээрийг эс хийхийг ятгаж байгаа аж. Үүний зэрэгцээ сөрөг хүчнийхний төлөөлөгчид улс-төрийнхөө нөлөөг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байна. Үндэсний шилжилтийн үеийн зөвлөлийн гишүүд нь Европын Холбооны  Гадаад  улс-төрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч  Кэтрин Эштон болон ЕХ –ны гишүүдтэй уулзлаа.  Энэ уулзалт нь тодорхой тохиролцоонд хүргээгүй байна.  Гэхдээ энэ уулзалт нь Барууныхан босогчдыг  улам идэвхтэй дэмжиж байна гэдгийг харууллаа.  Тэнд урьдын адил барууны цэргийн оролцоо яригдаж байгаа аж. Гэхдээ НАТО-гийн бүх гишүүн орнууд энэ санааг эс дэмжиж байгаа юм гэж НАТО-гийн дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин итгэлтэй байна. «Нилээд улс орон цэргийн ажиллагааг явуулахын  эсрэг байгаа юм. Тухайлбал, Түрк болон барууны европын орнууд. Түркүүд арабын ертөнцтэй дахин муудалцан, барууныхны золиос болохыг хүсэхгүй байна. Хэрэв НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл ливийн АЦХ-ний нислэгийг хориглосон тухай  холбогдох санкцыг өгөх л  юм бол Франц, Герман хоёр өөрсдийгөө хуулийг даган мөрдөх ёстой гэж үзэх аж. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл: НАТО нь хүчний ажиллагааг эрмбэ дараатай бэдлтгэдэг  англ-саксоны ар тал гэлтэй» гэж Дмитрий Рогозин хэллээ. Гэлээ ч гэсэн НҮБ-ын Ливийн тэнгэрийг хаах тухай шинэ тогтоол техникийн хүндрэл болон энэ ажиллагаанд зарцуулагдах их хэмжээний хөрөнгө мөнгийг үл тоон гарч мэднэ. Хамгийн гол зорилго нь – босогчдын байршил руу  цохилт өгч байгаа Каддафийг агаарын хүчгүй болгох явдал юм. Энэ санааг исламын байгууллагын бага хурал дэмжисэн юм. Түүний дараа Арабын улсуудын Лиг бас дэмжив. Гэхдээ Ливийн тэнгэрт  нислэггүй зон бий болгох нь маш нарийн ажиллагаа. Яагаад гэвэл энэ арга хэмжээ нь НАТО-гийнхан Каддафийн онгоцыг устгах боломж олгоно гэсэн үг, гэтэл нөгөөтэйгүүр  энэ нь мөргөлдөөнийг цэргийн тактикуудын нэг хэлбэрээр шийдэх арга юм.  Зарим мэдээнээс үзвэл, АНУ нь НҮБ-ын шинэ тогтоолыг ОХУ-аар дэмжүүлэх маш их сонирхолтой байна.  Шинжээчид үүнийг Москвад хүрэлцэн ирсэн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдены ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй ярилцах  төлөвлөгдөөгүй асуудал гэж таамаглаж байна.  Ингэхдээ Москва нь ливийн хямралд гадаадын оролцоог эрс буруушааж байгаагаа нэг бус удаа  илэрхийлж байсан юм. Улс-төрийн маргааны дүр зураг дээр Ливийн байдал нь Ойрхи-Дорнодын  бүс нутгийн хил хягаараас хэдийнээ хальж, буцал буй тогоог санагдуулах болсон. Сүүлийн үеийн мэдээгээр бол Израиль палестины нутаг дэвсгэр дээрх гарч мэдэх эсэргүүцэлд бэлдэх болсон аж. Йеменд тус улсын тэргүүн Али Абдалла Салехтын эсрэг жагсаал үргэлжилсээр байна. Тус улсын хүн ам түүнийг огцрохыг шаардаж байгаа аж. Бахрейн болон Кувейтэд жагсаал цуглаан үргэлжилсээр байна. Бүс нутгийн улс-төрийн хурцадмал байдал өдөр тутмын бодит зүйл болоод байна. Ойрхи-Дорнодын хямралын  “мурий “хаашаа хүргэхийг өнөөдөр  хэлэхэд хэцүү юм. Юутай ч гэсэн,  олон улсын хамтын нийгэмлэг ихэнх аюулыг эрх барих засагт радикал, шашны бүлэглэлүүд ирсэнтэй холбон үзэж байна.