Орос улсын ерөнхийлөгч  Дмитрий Медведев Төв Азид мансуураалах бодистой тэмцэх мэдээллийн зохицуулах төв байгуулах тухай хэлэлцээрийг батлав. Уг баримт бичгийг  2009 оны 9 -р сарын 4-нд  баталсан юм. Дээрх хэлэлцээрт Орос, Азербайжан, Тажикистан, Туркменистан болон Узбекистан ордог аж. Астанад төвтэй тус байгууллага нь мэдээлэл нийлүүлэн, ханган,  хадгалан, хамгаалан , шинжилхээс гадна  мансууруулах бодисийн хууль бус наймаатай  холбоотой олон улсын гэмт хэргийн  мэдээллийг солилцож байх юм. Тус байгууллагын албан ёсны хэл- орос хэл. Энд алба хашиж буй хүмүүс олон улсын статустай байх аж. Тус төв нь хэлэлцээрийн талууд болон Их Британи, Итали, Канад зэрэг   донор-орнууд бөгөөд олон улсын байгууллагуудын санхүүжилттэй байх юм. Төвийн төсөв нь ойролцоогоор 15,5 сая доллар байх болно.