Дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт ойрын жилүүдэд буурьтай өөрчлөлт гарна. Эдүгээ их хүчин чадалтай станцууд атомын эрчим хүчний зах зээлд  тэргүүлэгч байр суурийг эзлэж байна. Гэвч ийм АЦС өндөр өртөгтэй бөгөөд тэр болгон бүгдэд шаардагдахгүй байна. Иймээс бага, дунд  хүчин чадалтай эрчим хүчний блок бүхий АЦС эрэлт хэрэгцээтэй байх болно. Дэлхийн олон орны компанииуд ийм станцийн төслийг боловсруулж байгааг Инновацийн эрчим хүчний хүрээлэнгийн захирал Вячеслав Кузнецов тэмдэглээд «Бага,дунд хүчин чадалтай атомын цахилгаан станцуудын цэс МАГАТЭ-д байгаа. Хөгжингүй  болон өөр улс орнуудын тэргүүлэх бүх компанийг бүртгэсэн байна. Эдгээр компани атомын эрчим хүчний хөгжилд хувь нэмрээ оруулна. Том АЦС барихад хөрөнгө оруулалт, санхүүгийн үүднээс том зорилтыг гүйцэтгэх хэрэгтэй. Оруулах хөрөнгө нь  олон арван жил хөдлехгүй.Түүнчлэн томоохон дэд бүтцийг шаардана. Хөгжингүй сүлжээ бүхий томоохон орнууд түүнийг барьж босгох боломжтой» гэв. Харин үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний  үлэмж  хэсэг нь бага, дунд хүчин чадалтай станцуудад ногдож байна. 200-400 мегаваттын хүчин чадалтай эдгээр станц атомын эрчим хүчээр биш  нүүрс, мазут, шатдаг хийгээр ажиллана. Экологи, эдийн засгийн хүчин зүйлийг харгалзан уунд атомын эрчим хүчийг нэвтрүүлэх хэрэгтэй гэж шинжээч онцлов. Юу гэвэл уламжлалт эрчим хүч  цаг агаарын дулааралт ба хүлэмжийн хий үүсгэгч хаягдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Америкийн талаас Вестингауз пуусийн бүтээсэн 200 мегаваттын хүчин чадалтай  реакторыг хөгжиж байгаа орнуудад санал болгожээ. Бага, дунд хүчин чадалтай АЦС-ын талаархи оросын  бараг бүх санал хөлөг онгоцны атомын эрчим хүчний төхөөрөмжид тулгуурлсан юм. Орос улс энэ талаар нэлээд баялаг туршлагатай. Мэдээжээр төслийг гүйцээж боловсруулах нь зайлшгүй чухал. Тухайлбал мөс зүсэгч хөлөг онгоцны КЛТ-40 төхөөрөмжийг ийнхүү бүтээсэн  байна. Энгийн зорилгоор ашиглахын тулд аюулгүй байдлын нэмэгт системээр тоноглосоны үр дүнд  мөн төхөөрөгмж «Академич Ломоносов» хөвөгч АЦС болж хувирав. Өнөөгийн байдлаар энэ нь дэлхийн ийм хосгүй  станц хэвээр байна. Станц 70 мегаваттын хүчин чадалтай. Тус станцыг усан замаар эргийн цахилгаан дамжуулах шугамтай ямар ч цэгт хүргэж болно.Түүнчлэн  хөвөгч АЦС ус цэвэржүүлэх чадвартай. 300 мегаваттын хүчин чадалтай эрчим хүчний реакторын бас нэгэн төслийг Орост боловсруулсан байна. Энэ нь арилжааны салбарт хамгийн их шаарлдагдаж буй реактор билээ. Суурин реакторын технологийг мөс зүсэгч хөлөг онгоцны атомын эрчим хүчний төхөөрөмжтэй хослуулахад төслийн мөн чанар оршино. МАГАТЭ-гийн таамагласнаар 2030 он гэхэд дэлхийд цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ 50 хувиар нэмэгдэнэ. Тэр үед 10-аас 25 хүртэл улс орон анхны АЦС түүний дотор бага, дунд хүчин чадалтай станцуудыг ашиглалтад оруулна. Иймээс зохих төслийн зах зээлд өрсөлдөөн улам  ширүүсэх юм. Орос, АНУ-аас гадна өөр орнууд энэ зах зээлийн хүрээнд өрсөлдөнө.