Мөргөлдөөнд нирвэгдээд байгаа Ойрхи Дорнодын болон Хойд Африкийн орнуудыг  барууны ардчилалд татах оролдлого нь бүс нутгийн  исламын радикал үзлийг  эрчимжүүлэхэд  хүргэж мэдэх юм гэж НАТО-гийн дэргэдэх ОХУ-ын Байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин үзэж байна.  Тэрээр телевизийн “Россия-24”сувагт өгсөн ярилцлагадаа  нилээд хэдэн орнуудад идэвхжээд байгаа сөрөг хүчийг  ардчилал гэж үзэх нь барууны орнуудын алдаа гэж нэрлэв. Рогозины үзэж буйгаар байдалд оролцох оролдого нь эмх замбараагүй байдлыг бий болгож, үүний дүнд барууныхан их хэмжэний дүрвэгсэдтэй тулах болно.  2011 оны эхэн үеээс  Ойрхи-Дорнодын болон Хойд Африкийн ихэнх орнуудад , тухайлбал, Тунис, Египт, Бахрейн, Йемен болон Ливийг ард иргэдийн эсэргүүцэлийн  давалгаан нөмрөн, тэдгээр улс орнуудын дэглэмийн эсрэг олны жагсаал цуглаан  болсон  юм.  Египт, Тунисд ард иргэдийн бослого нь засгийн эрх баригчдыг унагахад хүргэсэн билээ. Одоо Ливид ард иргэд, засгийн эрх баригчдийн хооронд хурц тэмцэл үргэлжилсээр  байна.