Арабын улсын Лигийн нарийн бичгийн дарга Амр Муса Египтийн ерөнхийлөгчийн нэг удаагийн сонгуульд оролцоход бэлэн байгаагаа мэдэгдэв. Ингэхдээ тэр Египтийн ерөнхийлөгчийн сонгууль нь парламентын сонгуулиас өмнө болох ёстой гэдгийг цохон тэмдэглэв. Хувьсгалын дараах Египтийн гол зорилтуудын нэг нь онцгой байдлын дэглэмийг цуцлан хээл хахуультай тэмцэх явдал гэж Муса нэрлэв. Тэрээр хагас зуун жилийн өмнө улс төрийн амьдралд оролцохыг нь хорьсон “Мусульман-ахан дүүс” байгууллагын эрхийн төлөө үг хэлэв. Олон улсын цөмийн энергийн агентлагийн тэргүүн Мохаммед эль-Барадей ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэгч байгаагаа мөн илэрхийлэв “. Египтийн ард түмний төлөө зүтгэн, улс орныг удирдахад болон улс-төрийн системийг шинээр байгуулахад өөрийн хувь нэмрийг оруулахад  нэр төрийн хэрэг гэж үзэж байна” хэмээн 68 настай улс-төрч Каирт өөрийгөө дэмжигчидтэй хийсэн  уулзалт дээр хэлэв.1981 оноос тус улсын ерөнхийлөгчийн албыг  халаагүй хашиж байсан Хосни Мубарак нь  2-р сарын 11- нд улсын удирдагчийнхаа үүргийг өгсөн юм. Түүний огцрохын өмнө 1-р сарын 25- нд эхэлсэн ард иргэдийн жагсаал үүнийг шаардсан аж.