Арабын хойгт эсэргүүцлийн давалгаан эрчимжсээр байна. Ливийн хувьсгалын удирдагч хурандаа Муаммар Каддафийн толгойлсон дэглэмийнхэн сөрөг хүчнийнхний хооронд хийж байгаа зэвсэгт мөргөлдөөн удаашрах шинжтэй болж байна. Сөоөг хүчнийхэн эзлээд байгаа тс улсын хот суурин газруудыг Засгийн газрын агаарын цэргийн болон их бууны хүчнүүд үргэлжлүүлэн бөмбөгдөж байна. Тухайлбал, нийслэл Сани хотоос өмнө зүгт орших Дамар хотын 10 мянга гаруй  иргэд ерөнхийлөгчийн огцрохыг шаардан, эдийн засгийн дорой байдал болон хээл хахуульд идэгдэж буйг жигшиж байгаагаа илэрхийлэв. Санид мягмар гаригийн үдэш тус улсын цагдаа нар босогчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулагч хий хэрэглэв. Үүний дүнд олон арван хүн шархаджээ. Бахрэйн Вант улсад улс  мусульман-шиитийн сонирхолыг илэрхийлэгч   гурван бүлэглэл “Улсаа дэмжих эвсэл” байгулагдсан тухай зарлав. Кувейтийн нийслэлд  тус улсын ерөнхий сайдыг огцруулан, шинэ засгийн газрыг байгуулж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан сөрөг хүчнийхний  хэдэн мянган хүний жагсаал болов. Улс төрийн янз бүрийн урсгалын- исламын, ардчиллын болон үндсэрхэг үзэлтнүүдийн  төлөөлөгчид нэгдэн нэг уриан дор  цугларчээ.