Египет улсад шинэ засгийн газар ажилдаа орлоо. Энэ засгийн газрыг тээврийн яамны сайд асан Эссам Шараф толгойлож байна. Танхимын бүрэлдхүүнд зургаан шинэ сайд орсон байна. Ахмед Шафик тэргүүтэй түрүүчийн засгийн газар 3-р сарын 3-нд огцорсон юм. Ерөнхийлөгч асан Хосни Мубарактай холбоотой байсан сайд нарийг огцоруул гэсэн олон нийтийн шаардлагаас болж засгийн газрыг огцоруулсан байна. Ерөнхийлөгчийг огцоруулсан 2-р сараас хойш Египетийн удирдлагат хийсэн анхны өөрчлөлт энэ боллоо. Засгийн газрын эсрэг олон нийтийн жагсаал цуглаан болсноос болж өөрчлөлт хийсэн билээ.