Ливийн удирдагч Муамар Каддафиг эсэргүүцэгчдийн Рас Лануф хотын ойролцоох байрлалд дахиад агаараас цохилт өглөө гэж Би-би-си агентлаг мэдээллээ. Нефтийн томоохон нөөцийн газар байдаг Рас-Лануф хотоос зүүн зүгт найман километрт байрлаж байгаа босогчдын байрлалд өнөө өглөө сөнөөгч бөмбөгдөгч онгоцоор цохилт өгсөн гэж нүдээр үзсэн хүмүүс ярьсан байна. Алагдаж шархадсан хүмүүсийн талаар мэдээ ирээгүй байна. Урьд шөнө Рас-Лануф хотыг бөмбөгдсөн байна. Сөрөг хүчний хяналтад байгаа энэ хотыг эзлэх ажиллагаагаа Каддафи баасан гаригаас эхлэн явуулсаар байна. Мөн сөрөг хүчний хяналтад байгаа Ливийн зүүн нутгийн бусад хотууд ч бөмбөгдөлтөд өртсөөр байна.