Гариг дэлхийн анхны сансарын нисгэгчийн төрсөн өдөр 3-р сарын 9-нд орос хэлний Гагарины нэрэмжит цомын тусгай шат болно. Хүн анх удаа сансарт ниссэний 50 жилийн ойд зориулсан энэ соён гэгээрүүлэх интернет төсөл сансарт дуудагдсан анхны үг бол “Поехали” гэсэн орос үг байсан гэдгийг дэлхий дахинд сануулах зорилготой юм. Гагарины нэрэмжит цомын тусгай шат, 1961 оны 4-р сарын 12-нд “Поехали” гэж хэлэн, Юрий Гагарины сансарын нислэг эхэлсэн 9 цаг 7 минутад эхэлнэ. Тусгай шатанд оролцох хувийн урилгыг ОУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар хүлээж авсан байна. Орос хэлний Гагарины нэрэмжит цомын анхны нээлттэй тусгай шатны тоглоомын сэтгэхүйн самбар дээр тэднийг сансарыг анх удаа нээсэн хүнд зориулаж үнэ цэнэтэй үгээ бичихийг санал болгосон байна.Энэ уралдаанд оролцохын тулд тус Цомын http//www.igraslov.com албан ёсны сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Дүрэмтэй танилцсны дараа санал болгосон үсэгнүүдээр самбар дээр өөрийн үгээ бичих бөгөөд тэр нь үг, үсгийн алдаагүй байх ёстой. 176 сая гаруй үг багтаасан орос хэлний үндэсний корпус байрлаж байгаа интернет-нөөцийн ачаар таны бичсэн үгийг шууд шалгана. Орос хэлний Гагарины сайт дээр, оролцогчид зөвхөн тоглоод зогсохгүй сансар судлалын түүхтэй танилцах юм. Жишээ нь сансарын анхны нисгэгчийн түүхэн баримт бичгийн нэг хэсгийг нь харуулсан байна. 1961 оны 4-р сарын 12-ны москвагийн цагаар 9 цаг 22 минут. Алеутын арлын Шамия радарын станцийн ажиглагчид зөвлөлтийн сансарын хөлгийн радио дохиог барьсан байна. Таван минутын дараа Пентогонд цахилгаан утас явуулжээ. Цахилгаан утсыг авсан шөнийн жижүүр ерөнхийлөгч Кеннедийн шинжлэх ухааны ерөнхий зөвлөх Жером Вейзнерийн гэр лүү нь утасдсан байна. Нойрмог доктор Вейзнер цагаа харвал вашингтонд 1 цаг 30 минут болж байлаа. “Восток” хөлөг хөөрснөөс хойш 23 минут өнгөрчээ. Оросууд америкчуудаас түрүүллээ гэж ерөнхийлөгчид илтгэлээ.Гагарины тогтоосон дээд амжилт одоо хүртэл хэвээрээ байгаа гэж энэ Цомын ерөнхий захирал Иван Клименко сануулаад «Дэлхийн анхны сансарын дээд амжилтыг 1961 оны 5-р сард  Олон улсын нислэгийн холбоо бүртгэсэн юм. Гагарин москвагийн цагаар 9 цаг 7 минутад гараандаа орсон бөгөөд 108 минутын дараа Саратов мужийн Смеловка тосгоны ойролцоо газардсан юм. Энэ маршрутын урт нь 40868,6 километр байсан. Нислэгийн хурд нь 28260 км байсан юм. Нислэгийн өндөр нь 327 километр байжээ. Яг энэ өндөр дэлхийн дээд амжилтаар бүртгэгдсэн бөгөөд одоо болтол түүнийг эвдэгдээгүй байгаа юм. Гагарины дээд амжилт 50 жил хэвээрээ байна. Бусад бүх ганц суудалтай хөлгүүд үүнээс бага өндөрт ниссэн юм» гэж тэр ярилаа. Орос хэлний Гагарины цомыг ОУ-ын сэтгүүлчдийн холбоо, Сэтгүүлчдийн холбооны олон улсын нэгдэл, сансарын нисгэгчдийг бэлтгэх төв байдаг Ододын хотхоны засаг захиргаа үүсгэн байгуулсан байна. Интернет-төсөл 2-р сарын 18-нд гараандаа орсон ба 4-р сарын эхээр өндөрлөх юм. Өнөдрийн байдлаар 12 үе шат явагдаад байна. Үүнд хэдэн мянган оросууд болон гадаадад амьдардаг эх орон нэгтнүүд оролцож байна. Ялагчдын дунд Стокгольмын Наталья Ковтун, Манчестерын Светлана Робертс, Киевийн Вадим Захаров нар байна.Юрий Гагарины төрсөн өдөр 3-р сарын 9-нд болох тусгай шатанд оролцож байгаа бүх хүмүүс оросын сансарын жуух авах ба ялагч үнэтэй шагнал гардах болно.