Ливи улсад  цус асгаруулах явдлыг даруй зогсоохыг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров хатуу шаардсан байна. “Ард иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдэхээ зогсоож нөхцөл байдлыг улс төрийн урсгалд оруулах хэрэгтэй” гэж Сергей Лавров тэмдэглэлээ. Харин Орос улс, Ливид гадны цэрэг оруулахын эсрэг байна гэж сайд мэдэгдлээ. “Ливичүүд өөрийн асуудлаа өөрсдөө шийдэх ёстой” гэж Лавров хэллээ. Түүний хэлснээр Ливид иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэн бүхэн шийтгүүлэх ёстой. “Зовлон тохиолдсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг ОУ дэмжиж байна. Шаардлагатай ачааг ОБЯ-ны онгоцоор хүргэсээр байна” гэж сайд нэмж хэллээ. Тус улсыг 42 жил удирдаж байгаа ливийн тэргүүн Муамар Каддафийг огцоруулахыг шаардаж байгаа сөрөг хүчнийхэн болон төр засгийн хооронд болж байгаа мөргөлдөөн 2-р сарын 15-наас хойш үргэлжилж байна. Янз бүрийн мэдээллээс харахад мөргөлдөөнөөс болж 2000-6000 хүн амь насаа алдаад байна.