Бат бэх, шудрага, нийгмийг зөвхөн эмэгтэйчүүдийн бүх талын тэгш эрхтэй оролцоотойгоор л байгуулж чадна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг 3-р сарын 8-нд тэмдэглэж байгааг тохиолдуулан гаргасан илгээлтдээ НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга  Бан Ги Мүн ийнхүү өгүүлсэн байна. Зуун жилийн өмнө энэ баярыг бий болж байхад хүйсийн тэгш эрхэд эрс тэс байдлаар хандаж байсан гэдгийг тэр санууллаа. Харин одоо энэ асуудалд дэвшилтэт байдал бий болсон гэж Бан Ги Мүн  тэмдэглэлээ. Харамсалтай нь олон улс оронд эмэгтэйчүүдэд “хоёрдугаар сортын” иргэд мэт хандах явдал байсаар байна гэж дипломатч ярилаа. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг боловсрол, ажлаар хангах явдалд онцгой анхаарах шаардлагатай байна гэж НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэлээ.