Орос улсад 3-р сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж байна. Энэ баярын хамгийн алдартай бэлэг болсон цэцгийг оросын эрчүүд хүүхнүүддээ бэлэглэдэг юм. Москвагийн метронд бүсгүйчүүдийн тухай алдартай дуунууд эгшиглэж байна. Ерөнхий сайд Владимир Путин бүх хүүхнүүддээ баярын мэнд хүргэлээ. Хүүхнүүд маань бидэнд амьдрал бэлэглэдэг үүний төлөө бид тэдэндээ насан туршдаа баярлаж явдаг юм гэж засгийн газрын тэргүүн тэмдэглэсэн байна. Бүсгүйчүүд маань олон янз боловч тэд маань дандаа үзэсгэлэнтэй сайхан байдаг билээ гэж ерөнхий сайд нэмж хэллээ. 1857 оны 3-р сарын 8-нд нью-йоркын нэхмэлчин бүсгүйчүүд “хоосон савны марш” хийсэн цагаас энэ баярын түүх эхэлдэг билээ. Тэд хөдөлмөрийн нөхцлийг сайжруулж, цалин нэмэхийг шаардсан билээ. Социалист эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал 1910 онд Копенгаген хотод болсон юм. Яг тэр хурал дээр л тэгш эрхийн төлөө эмэгтэйчүүдийн тэмцэлтэй эв санаагаа нэгтгэх олон улсын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Орос улсад энэ баярыг 3-р сарын 8-нд тэмдэглэх болсон билээ. Энэ баярыг дэлхий нийтийн болгох шийдвэрийг НҮБ 1975 онд гаргасан юм.