Өнөөдрийн хөгжмийн  нэвтрүүлгийг өнөөдөр 3-р сарын 8-нд тэмдэглэж байгаа  Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориуллаа. Орос улсад  түүнийг хайр дурлал, хаврын баяр хэмээн маш сайхан  тэмдэглэдэг. Энэ нь оросын бүх эмэгтэйчүүд нас, нийгмийн гаралаас үл шалтгаалан эрэгтэйчүүдийн анхаарлын төвд байх, онд ганцхан тохиолдог өдөр билээ. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдэд хайртайгаа илэрхийлж, хамгийн сайхан үг хэлж, цэцэг бэлэглэдэг. Өнөөдрийн хөгжмийн нэвтрүүлгийн эхэнд эгшиглэх «Ганц минь» дуунд энэ тухай өгүүлжээ. Филипп Киркоров эмэгтэйчүүддээ энэ дуугаараа мэндчилгээ  дэвшүүлж байна(Дуу)Орос улсад  юу нь илүү их таалагдсан вэ гэж гадаадын эрэгтэйчүүдээс асуухад тэд «оросын эмэгтэйчүүд» гэж олонтаа хариулдаг. Энэ  хариулт ч  үнэн билээ. Статистикийн тоо баримтуудаас  харахад гадаадынхантай гэрлэсэн орос эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Оросын эмэгтэйчүүд царайлагаас гадна нөхөртээ үнэнч, гэр бүлийнхээ төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэх чадвартай сайн эмэгтэйчүүд. Нэрт дуучин , хөгжмийн зохиолч Юрий Антоновын зохиосон «Эмэгтэйчүүдээ хайрла!» гэдэг дууг  зохиогчийн дуулснаар  сонсоно уу? (Дуу)Хегжмийн нэвтрүүлгийнхээ төгсгөлд  Олон улсын эмэгтэйчүүдийн  баярыг тохиолдуулан эмэгтэйчүүддээ  ахин  баярын мэнд хүргэе. Хөгжмийн зохиолч, дуучин Михаил Шуфутинский «Сайхан эмэгтэйчүүдийнхээ төлөө!» дуугаа эмэгтэйчүүдэд бэлэглэж, мэндчилгээ дэвшүүлж байна. (Дуу)