Сөрөг хүчний хяналтад байгаа Рас-Лануф хот руу Ливийн засгийн газрын цэргүүд давшиж эхэллээ. Энэ хот нь ливийн экспортын нефтийн ихэнх хэсэг нь дамжин өнгөрч байгаа тус улсын нефтийн маш чухал боомт юм. Рас-Лануф хот руу нисэх хүчнээр дэмжүүлсэн томоохон моторжуулсан цуваа ирж явна. Зарим нэг мэдээнээс хархад босогчидод туслахаар Бенгази хотоос нэмэлт хүч гарсан байна.   Тус улсыг 42 жил удирдаж байгаа ливийн тэргүүн Муамар Каддафийг огцоруулахыг шаардаж байгаа сөрөг хүчнийхэн болон төр засгийн хооронд болж байгаа мөргөлдөөн 2-р сарын 15-наас хойш үргэлжилж байна. Янз бүрийн мэдээлэлээс хархад мөргөлдөөнөөс болж 2000-6000 хүн амь насаа алдаад байна. Одоогийн байдлаар Каддафи улс орныхоо зүүн нутгийг алдаад байна, гэхдээ баруун нутгаа хяналтдаа байлгасаар байна