Сар гаригийг эзэмших оросын хөтөлбөр тодорхой агуулагаар баяжлаа. Энэ зууны 20-иод онд Дэлхийн дагуул руу нислэг үйлдэх асуудлыг Роскосмост одоо хэлэлцэж байна. Харин 30-аад онд судалгааны бааз байгуулах болно. Саяхан Сарны туйлын ойролцоо мөс хэлбэртэй усны нөөц илэрүүлсний дараа сарны сэдэв гойд сонирхол татах боллоо. Байдлыг судлахын тулд тийшээгээ оросын автоматжуулсан төхөөрөгийг хөөргөнө. Дараа нь  сар руу сарнаа явагч роверийг нисгэнэ. Робот машин дээжийг цуглууж аваад өөр аппаратад өгөх бөгөөд тэр нь дээжийг эрдэмтэдэд авч ирэх юм. Дараа нь роботжуулсан сарны баазийг байгуулах бөгөөд үүний дараа л  оросын сансарын нисэгчид Дэлхийн дагуулын гадаргуу дээр хөл тавих юм. Сар руу хийх аялалын эх бичиг өөрчлөгдөж болох юм. Ийм том хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн талаас өөрчлөлт орж болох юм. Сарны агуу том төслийн эдийн засгийн ашигтай тал, шинжлэх ухааны үр ашигтай тал болон аюулгүй байдлын үүднээс өнөөдрөөс л үйл ажиллагааны бүдүүвчийг боловсруулах хэрэгтэй. Саран дээр байнгын бааз байгуулах нь үндсэн зорилго юм. Үүнээс өмнө л сарны сансарын станц байгуулах хэрэгтэй гэж сансар судлалын шинжээч Виктор Миненко тэмдэглээд: «Хэрвээ бид энэ станцийг олон удаа ашиглана гэж үзэж байгаа бол сарны сансарын станц дээр сансарын хөлгийн нислэгийн шатыг цэнэглэдэг түлшний нөөцтэй байх ёстой. Саран дээрээс хөлгийг яаж хөөргөх вэ гэдэг л асар том асуудал байгаа юм. Энэ тохиолдолд сансарын нисгэгч ганцаараа байх юм, энэ тухай маш бага ярьж байна. Сансарын нисгэгч нь завсарын шатанд холбогдоход зориулаж сансарын хөлгийг нислэгт бэлтгэх болон автоматикийн өндөр түвшингийн мэдлэг чадвартай байх ёстой.

Сарны бааз нь хүн амьдрах болон албан ажлын гэсэн хоёр модультай байх ёстой. Ийм баазын нийт эзэлхүүн нь 80 шоо метр байх ёстой ба 4 хүнд зориулсан байх ёстой юм. Эцсийн эцэст 3 метрийн диаметртэй загварыг саран дээр хүргэж чадах пуужин тээгчийн боломжоос л бүх параметр шалтгаалах болно. Энэ байранд зөвхөн усны боолтын хоолойгоор дамжиж орж, гарч болно. Бага оворын эрчим хүчний төхөөрөмж байралсан эрчим хүчний модуль эрчим хүчийг хангах болно. Ус, агаарын хангамж хамгийн чухал асуудал юм» гэж шинжээч үзэж байна. Нэмэлт агаарын нөөц хадгалах сав юм уу, Саран дээр ийм агаарыг үйлдвэрлэх төхөөрөг зайлашгүй хэрэгтэй. Хэрвээ агаар алдагдах юм бол нөхөх ёстой нөөц агаартай байх ёстой. Усан боомтоор орж гарахад атмосферийн зарим нэг хэсэг нь алдагдахгүй гэж бид батлаж чадахгүй шүү дээ. Хэрвээ саран дээр ус олох юм бол бүх зүйл сайхан болно. Модуль дотор агаарыг сэргээх вариантаас гадна олон зүйл дээр химикчүүд ажиллах шаардлагатай байна. Био модулийн ургамалын амьдралыг хангах, ууж идэхэд ус хэрэгтэй болно. Ийм учраас л сарны сансарын станц дээр ямар нэгэн нөөц заавал байх ёстой. Тэгэхлээр тийшээ ямар нэгэн юм аваачих л хэрэгтэй байх. Зөвхөн апельсин, ном болон зураг авдаг техникээс гадна ус, түлш зэргийг л аваачих шаардлагатай. Ямар ч байлаа гэсэн эрчим хүч гаргах төхөөрөмж зайлашгүй хэрэгтэй, дан ганц нарны зай хураагуураар хол явахгүй. Саран дээр өрөмдлөг хийх геологчид, сарны газар уснаа явагчийн ажил болон бусад зүйлд эрчим хүч зайлашгүй шаардлагатай. Ингээд 21-р зууны эхний хагас, дэлхийнхэн Саран дээр олноороо десант буух цаг үе болохнээ. Сарыг судлах болон эзэмших төлөвлөгөөгөө Хятад, АНУ, Энэтхэг улсууд зарлаад байна. Орос улс ч гэсэн сарыг эзэмших хөөцөлдөөнд оролцох ёстой.