Орос улсын Алс Дорнодын Камчаткагийн хойг дээр нохой хөлөлсөн чарганы “Берингия” уралдаан гараандаа орлоо. Энэ уралдаанд долоон баг түүний дотор хоёр эмэгтэй оросын Маргарита Байшуакова, германын Лиза Штраккер нар оролцож байна. 950 километрийн урттай  замыг 15 үе шатад хуваасан байна. Уралдаан хойгийн баруун эргийн 12 суурингаар дамжин өнгөрч байгаа бөгөөд 3-р сарын 21-нд Оссора тосгонд бариандаа орох юм байна. Энэ уралдаан 1990 оноос хойш явагдаж байгаа юм.