Ливи улсын байдал нэн хүнд байна. Засгийн газрын цэргүүд 3-р сарын 6-нд томоохон боомт хот Мисратыг эзлэж авах гэж оролдсон боловч чадсангүй. Мөн Эз-Завия, Брега хотуудын төлөө тулалдаан үргэлжилсээр байна. Каддафигийн цэргүүд танк, их бууны тусламжтайгаар Бин-Джавад хотыг эзлэж хяналтаа сэргээлээ. Босогчид Рас-Лануф хот руу ухарсан боловч хариугаа авах болно. Хотын цэргийн эмнэлэг тэргүүн шугамнаас ирсэн бүх шархтануудыг багтаах зайгүй болоод байна.