АНУ-ын БХ-ын сайд Роберт Гейтс, ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзахын тулд Афганистанд гэнэт хүрэлцэн ирлээ. Пакистантай залгаа хил орчмын нутагт  НАТО-гийн агаарын хүчин цохилт өгөх үед афганы 9 хүүхэд амь насаа алдсаныг тэрээр өнгөрсөн долоо хоногт эрс хатуу шүүмжилсэн юм. Афганистаны Аюулгүйн зөвлөлийн 3-р сарын 6-нд болсон хуралдаан дээр “АНУ-ын цэргийн командлалын цөөрсөөр байгаа уучлалт гуйх явдал амь үрэгдсэн хүмүүсийг амьдруулж чадахгүй” гэж Карзай мэдэгдсэн юм. Эвслийн удирдагчдын мэдэгдэж байгаагаар НАТО-гийн нисэх хүчин талибуудад л цохилт өгч байгаа. Харин агаарын цохилтод хамгийн түрүүнд ямар ч гэм зэмгүй хүмүүс өртсөөр л байна. 2-р сарын 18-наас 3-р сарын 1-ний хооронд болсон НАТО-гийн агаарын цохилтод өртөж 72 хүн амь насаа алдсанаас 40 нь хүүхэд байжээ.