Орос, хятадын харилцаа хоёр улсын тэргүүнүүдийн харилцан тохиролцсоны үндсэн дээр 2010 онд хөгжлийн шинэ, өндөр түвшинд гарсан юм. БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ян Цзечи 3-р сарын 7-нд ийм мэдэгдэл хийлээ. “Хятад, Орос улсууд бол нөхөрсөг хөршүүд, сайн анд нөхөд, түншүүд юм. Бүх ажил хэрэгт амжилт олохын тулд бид харилцан итгэлцлийг тэргүүн зэрэгт тавих ёстой” гэж тэр тэмдэглэсэн байна. Энэ жил орос, хятадын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ой болж байгааг Ян Цзечи сануулаад, мөн хоёр улсын хооронд стратегийн түншлэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 15 жилийн ой болж байгаа гэж нэмж хэллээ.