Улаан-Үд хотын кинотеатруудад 3-р сарын 17-ноос монголын үрэн сайхны “Татар  ажиллагаа” гэдэг дайнч кино гарч эхлэнэ. ВостокТелеИнформ агентлагын мэдээлснээр энэ киноны нээлтийг Улаан-Үдэд хийсний дараа Эрхүү, Чит хотуудад бас  үзүүлнэ. “Энэ киноны үзүүлбэр амжилттай болно гэдэгт найдаж байна. Яагаад Эрхүү, Улаан-Үд хотуудыг сонгох болов гэхээр энэ бүс нутгууд Монгол улс руу илүү хандлагатай байдаг. Тийм учраас энэ хотуудын оршин суугчидад илүү их сонирхолтой байх болов уу” гэж бодож байна гэж тус киноны продюсер Амгалан Базархандаев ярьсан байна. Орос, монголын хамтарсан анхны инээдмийн дайнч киноны гол дүрд “Премьер-министр” хамтлагийн дуучин Борхүүгийн Амархүү тоглосон байна. Тэрээр киноны нээлтэд оролцохоор Буриадын нийслэлд хүрэлцэн ирэх ёстой. “Энэ кино техник талаасаа муугүй болсон бөгөөд оросын киноны түвшинд байгаа гэж Базархандаев тэмдэглээд, киноны зураг авалт  сайн болсон бөгөөд маш чанартай зураг авалтын төхөөрөмжүүдийг ашигласан юм”гэлээ Монгол улсын нэртэй жүжигчид болон хүмүүс оролцсон болохоор Улаанбаатар хотод киноны нээлт амжилттай болсон гэж тэр ярилаа. “Энэ кино инээдмийн  кино боловч ихээхэн энэрэнгүй болсон юм” гэж Базархандаев дүгнэн хэллээ. Нээлтийн дараа үзэгчид киног зохион бүтээсэн уран бүтээлчид болон гол дүрд тоглосон Борхүүгийн Амархүүтэй уулзах болно.