«Эртний тээрмийн дэргэд» гэдэг олон улсын наадам дэлхийн хойд нутгийн эртний тээрэм хадгалагсдан Архангельс мужийн эртний Кимжа сүүринд болно. Дэлхийн эрчим хүчний ирээдүйг хамгийн аюулгуй экологийн талаар цэвэр цахилгаан эрчим хүучний эх сурвалжтай холбон үзэж байгаа өнөө үед салхины хүчээр ажиллах  төхөөрөмжийг дэлхий даяар улам сонирхох боллоо. Нидерландын салхин тээрмийн талаархи шинжээчид оросын хойд нутагт болох баяр наадамд зочноор оролцоно. Салхин тээрэм суваг, зүл цэцэг, бяслагийн нэгэн адил Голландын бэлгэ тэмдэг болсон юм. Үнэн чанартаа голландын салхин төхөөрөмж тээрэм биш, илүүдэл ус  гаргах салхины хүчээр ажилладаг шахуурга юм.  Эдгээр шахуургын ачаар Нидерланд  сүүлийн 600 жилд нутаг дэвсгэрийнхээ хэмжээг 10 хувиар өргөжүүлсэн байна.  ХХI зуун байгалийн өөрөө дахин сэргээх эрчим хүчний  эх сурвалжийн давуу тал тухайлбал шавхагдаж дуусахгуй,экологийн  аюулгуй байдлыг хангах шинж чанарыг эргэцүүлэн бодохыг шаардаж байна. Орчин цагийн салхин цахилгаан станц бол дээд зэргийн технологийн агрегат юм. Гаднаас харахад ротор, пропеллер бүхий өрийн цамхаг ашигласан технологи, материалаараа бүр нисэх онгоц, пуужинтай тэнцэж байна. Том салхин цахилгаан станц уламжлалт  УЦС, Илчит ЦС, АЦС-тай адилхан бүдүүвчээр ажиллаж байна. Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ тев сүлжээнд дамжуулдаг. Ийм жижиг станц сүүрин, фермерийн аж ахуйг эрчим хүчээр хангаж байна. Эдүгээ Макеевын нэрэмжит Улсын пуужингийн төв салхин эрчим хүчний төхөөрөмжийн үйлдвэрлэлээр  дэлхийд түрүүлж байна. Уралын Миасс хотын батлан хамгаалах салбарын үйлдвэр өнөө болтол хосгүй хэвээр байгаа шумбагч  хөлгийн байлдааны пуужинг үйлдвэрлэсэн юм. Чухам энд  дэлхийд анх удаа салхин эрчим хүчний төхөөрөмжийг «нисэх далавчтай» болгожээ. Миассын зохион бүтээгчид  америкийн Беркли лабораторийн мэргэжилтнүүдтэй хамтран босоо тэнхлэг бүхий ротортой  1,3,5,30 киловаттын хүчин чадалтай  салхин эрчим хүчний төхөөрөмжийг зохион бүтээжээ. Бидний төхөөрөмж дэлхийн хэвтээ тэнхлэгтэй ротор бүхий  өөр төхөөрөмжээс илүү  хямд, ур ашиг, хэмнэлтэй байна гэж Макеевын нэрэмжит Улсын пуужингийн төвийн  ерөнхий зохион бүтээгч  Владимир Кривоспицкий хэлээд: «Мөн төхөөрөмж хэд хэдэн давуу талтай. Салхины чиглэлийн дагуу механизмыг эргүүлэх хэрэггүй. Ямар ч чиглэлийн салхи таарна. Өндөр нь роторын голчлолын хэмжээнээс үл шалтгаална. Ротор газраас холгүй байж болно. Хамгийн гол нь салхи салхилвал болно. Түүнчлэн сэнсний далавчийг эргүүлэх шаардлагагүй» гэлээ. Эдүгээ Макеевын нэрэмжит Улсын пуужингийн тев Миассын салхин эрчим хүчний төхөөрөмжийг бөөнөөр үйлдвэрлэх гэж байна. Тэгтэл уралын зохион бүтээгчид сонирхолтой шинэ төсөл дээр ажиллаж,салхин ус төрөгч станц  бүтээж байна.