Ард иргэдийнхээ эсрэг үйлдэж байгаа хүчирхийлэлээ зогсоохыг Ливийн төр засгаас НҮБ шаардлаа. НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, ливийн ГХЯ-ны тэргүүн Муса Кусатай утсаар ярихдаа “ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, тайван, хүн ёсоор амьдрах гэсэн тэдний хүсэл зоригийг хүндэтгэн үзэхийг” шаардлаа. “Олон улсын хууль эрхийн хэм хэмжээг зөрчиж байгаа хэн бүхэн хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зайлшгүй” гэдгийг ливийн төр засагт ерөнхий нарийн бичгийн дарга анхаарууллаа. Ливид бий болсон хүмүүнлэгийн нөхцөл байдлыг судлуулахаар олон улсын бүлэг явуулахаар Пан Ги Мун, Муса Куса нар тохиролцсон байна. Иордан улсын ГХЯ-ны сайд асан Абдул-Ила аль-Хатиб Ливи улс дахь НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элчээр томилогдсон байна. Тус улсыг 42 жил удирдаж байгаа ливийн тэргүүн Муамар Каддафийг огцоруулахыг шаардаж байгаа сөрөг хүчнийхэн болон төр засгийн хооронд болж байгаа мөргөлдөөн 2-р сарын 15-наас хойш үргэлжилж байна. Янз бүрийн мэдээлэлээс хархад мөргөлдөөнөөс болж 2000-6000 хүн амь насаа алдаад байна.