Оросын нэрт аялагч Федор Конюховын удирдсан экспедиц тэмээ унаж Этиоп улсыг туулна. Энэ аялалын замын нийт урт 1200 километр юм. Урьд нь сайн судлагдаагүй таван омгийнхон амьдардаг нутгаар энэ экспедиц дайрч өнгөрөх юм байна. 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэнд аялаж байсан оросын офицер, дипломатч, аялагч, шашны зүтгэлтэн Александр Булатовичийн туулсан замаар Конюхов явах болно. Тэрээр Этиоп улсын тусгаар тогтнолыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Африкийн энэ оронд  Александр Булатовичийн нэр Орос улсын нэрийн хуудас болсон юм. Тэрээр тэнд зуу гаруй жилийн өмнө байсан билээ. Тус улсад Булатовичийг улс орных нь алслагдсан нутгаар аялсан гэдгээр нь биш Африкийн газрын зураг дээр орос нэр үлдээсэн гэдгээр нь санан дурсдаг юм. Тэднээс хамгийн алдартай нь Эзэн хаан 2-р Николайн нэртэй нуруу юм. Үүнээс гадна тэр европын колончлогчдын эсрэг этиопчууд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэхэд нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Булатович өөрийн африкийн аялалынхаа явцад одоо Этиопийн нэг муж болсон африкийн Каффу хаанын нууцийг судалсан юм. Тэрээр бүр африкийн нэг омгийн толгойлогч болсон гэсэн яриа байдаг бөгөөд дараа нь абиссинын негус 2-р Менеликийн цэргийн зөвлөх байсан ба этиопын армийг дахин зохион байгуулахад нь тусалсан байна. Адисс-Абебед оросын үнэн алдартны бяцхан сүм байгуулахаар талаар этиопын төр засагтай Федор Конюхов тохиролцоод байна. Александр Булатовичийн бяцхан сүм барьж байсан яг тэр газар энэ сүмийг байгуулахаар болсон байна. Энэ сүмийг Георгий Победоносецийн нэрээр нэрлэнэ гэж аялагч яриад: «Барилгачид болон этиопийн барилгын ажил гүйцэтгэгчтэй уулзсан. Манай ЭСЯ их тусалсан. Экспедицэд гарахаасаа өмнө сүм байгуулах газартаа хэрээс босгохыг бодож байна» гэж тэр ярилаа. Адис-Абебед босгох бяцхан сүмийн бөмбөгөр оройг хийх ажил Москва орчмын Софринод ид явагдаж байна. Африкийн цөлөөр аялах манай аялалын гол тээврийн хэрэгсэл нь тэмээ байх юм гэж Федор Конюхов яриагаа үргэлжлүүллээ: «Бидэнтэй хамт хоёр хамгаалагч, хоёр тэмээчин явах ба тэд этиоп хүмүүс юм. Бас нэг тогооч, нэг орчуулагч явах болно. Бид долуулаа аялах болно» гэж тэр ярилаа. Федор Конюхов далбаат завиар ганцаараа дэлхийг зургаан удаа тойрч, манай дэлхийн бүх оргил тэр дундаа Эверестэд авирч, Хойд, Өмнөд туйлыг эзэгнэж, ганцаараа завиар Антарктидыг тойрсон алдарт аялагч билээ. Түүний аялал үргэлжилсээр байна. Алдарт аялагч энэ удаа Этиопийн засгийн газрын хүсэлтээр Африк тивээр аялах болсон байна. Тэрээр маш сонирхолтой, эвтэйхэн жуулчлалын замыг нээж өгнө гэдэгт орон нутгийн засаг захиргаа найдаж байна. Ийм учраас ойрын ирээдүйд урьд нь огт мэдэгдээгүй байсан тус улсын гайхамшигтай газруудаар аялах болохнээ. Африкийн халуун цөлөөр хийх аялал 3-р сарын 20-нд Адисс-Абебегээс гараандаа орно. Энэ аялал 40 хоног үргэлжлэх болно.