Хоёр багийн гишүүд Оддын хотхонд шалгалтын сургууль хийж байна. Нэгэн нь энэ сарын шувтаргаар «Союз» сансрын хөлгөөр Олон улсын сансрын станцад очиж, тэнд хагас жил ажиллана. Тус багийн гишүүд маш хариуцлагатай үүрэг гүйцэтгэнэ. Юрий Гагарины нислэгийн 50 жилийн ойтой холбогдон сансрын сэдэв нийтийн анхаарлын төвд байх болно.  Шалгалтын анхны өдөр 3-р сарын 4-нд сансрын орлон нисэгчид «Союз» сансрын хөлгийн загварт сургуулилах юм. Эд бол оросын Антон Шкаплеров, Анатолий Иванишин, НАСА агентлагийн сансрын нисэгч Дэниель Бербанк  нар юм. Мөн үед гол багийн гишүүд Олон улсын сансрын станцын оросын хэсгийн загварт сорилтыг давах юм. Маргааш оросын Андрей Борисенко, Александр Самокутяев, америкийн Рональд Гэран нар «Союз» сансрын хөлгийн загвар руу, сансрын орлоч нисэгчид ОУСС загвар руу шилжих юм. Шалгах комисс хоёр багийг орлох, гол гэж ялгахгүй. Ийм хамгийн гол нь зохих хэмжээний оноо авах хэрэгтэй. Таван онооны шаталбараар сансрын нисэгч бүрийн биш, гурвуулаа хамтран хийсэн ажлыг нэгтгэн авч үзэж дүгнэх юм. Даалгавар шалгалтын билетэд байна. Жишээ нь сансрын хөлгийн хэд хэдэн систем нэг зэрэг ажиллахаа больсон байдлаас гарах  санал билетэд байна. Ийм тохиолдолд номоос авсан мэдлэг төдийгүй багийн гишүүдийн яв цав ажил, өр бусын шийдвэр олох чадвар шийдвэрлэгч үүрэг гүйцэтгэнэ. Ер бусын  олонхи тохиолдлыг номд тодорхойлон бичсэн боловч багийн гишүүд  өөр ямар ч явдалд бэлэн байх ёстой гэж Сансрын нисэгчдийг бэлтгэх төвийн дарга Сергей Крикалёв хэлээд: «Ер бусын тохиолдлыг тодорхойлсон том зузаан ном бий. Станцын ямар нэг систем жагсаалтаас гарах, хөтөлбөр өөрчлөгдөхөөс сэрэмжлэх  нислэгийн дүрэм байгаа. Бүх арга ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдана» гэв. Тусгай газар хоорондын комисс шалгалтын дунг 3-р сарын 11-нд батлана. Чухам хэн нислэг хийхийг мөн өдөөр бас мэдээлнэ. Сансрын нислэг хийхийн тулд 4,8 онооноос доошгуй дун авах хэрэгтэй. Багийн ямар нэг гишүүн  ийм дун аваагүй тохиолдол Оддын хотхонд гараагүй. Сансарт анх удаа хүн ниссэн үйл явдалд зориулан энэ удаагийн нислэгийг «Гагарин» гэж нэрлэжээ. Багийн гишүүд дэлхий орчмын тойрог замд 170 өдөр ажиллахдаа америкийн хоёр шаттл  сансрын хөлөг болон оросын ачаа тээврийн гурван сансрын хөлгийг хүлээж авна. Сансрын нисэгчид ажил ихтэй байсан ч ОУСС-аас маш олон сурвалжлага уламжилж, телевизийн операторч, найруулагчийн үүрэг гуйцэтгэнэ. Үүнээс гадна  сансрын нисэгчид Гагарины нислэгийн ойн өдөр 4-р сарын 12-нд  станцын оросын хэсэгт захидлууд дээр  шуудангийн тусгай тамга дарах юм.