Орос улс бүр 10 жилийн дараа дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдүүн нийлүүлэх талаар тэргүүний байр эзлэнэ. Оросын хувьд энэ нь нефтийг үр тариа орлох экспортын шинэ бүтэц бий болно гэсэн үг. Өлсгөлөн бол ойрын үед олон улс оронд тулгарах бодит асуудал болсныг шинжээчид дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна. Гариг дэлхийн хүн амын өсөлт болон хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хурдацын ялгаа жилээс жилд багасаж байна. Мөн хагласан газар талбайн хэмжээ ч жилээс жилд  багасаж байна. Хүнсний ургамал ургуулах илүүдэл талбай одоо бараг нэг ч улсад байхгүй. Харин дэлхийн тариалангийн талбайн 10 гаруй хувь нь Орос улсад ногдож байна. Үнэн чанартаа энэ нь хөдөө аж ахуйн хамгийн өргөн төлөвтэй нөөц юм гэж шинжээчид үзэж байна. Хүрээлэн буй орчны харьцангүй бага бохирдол болон газар зүйн байрлал нь бас нааштай хүчин зүйл юм. Эд бүхэн Орост хүнсний бүтээгдэхүүний зах зээлд гол этгээдийн нэг болоход нь туслав. 2010 оны гандуу зунаас өмнө Орос дэлхийн зах зээлд барагцаалбал 20 сая тонн үр тариа нийлүүлж байсныг дурдая. Энэ нь их замын дөнгөж эхлэл юм гэж Эдийн засгийн дээд сургуулийн  Үндэсний  судлалын хүрээлэнгийн удирдагч Евгений Ясин «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «Орост нөөц бий. Хөдөө аж ахуйг бүх чиглэлээр буурьтай хөгжүүлвэл үр дунд хүрнэ. Үрсэлгээний үр тарихийг сайжруулж, логистик дээр ажиллах хэрэгтэй» гэв. Эдүгээ Орост ган гачиг, хорт хорхой шавьж, өвчин эмгэгт  тэсвэртэй  ургамал шигшин сайжруулах, судлах ажил хийж байна. Ийм ургамал арвин ургацтай болно. Зах зээлд мөн хандлагыг дээгүүр үздэг. Харин одоогоор Орос өөр хүчин зүйлээр хоцорч байгааг мартах хэрэггүй гэж Евгений Ясин тэмдэглээд: «Бид хөдөлмөрийн бэлтгэл хүчин нь маш хямд байгаа хөгжиж буй орнуудтай амжилттай өрсөлдөж чадахгүй байна. Хөгжингүй орнуудтай өрсөлдөх тухайд гэвэл тэдгээр инновацийг нэвтрүүлэх талаар одоогоор түрүүлж байна» гэв. Үүний хамт Орост боловсруулсан технологийг одоо дэлхий даяар идэвхтэй ашиглаж байна. Оросын Анагаах ухааны академийн Хүнсний хүрээлэнгийн орлогч захирал Александр Батурин хэлэхдээ «Орос улс нефтийн аж үйлдвэрийн хаягдлыг ахин боловсруулахад бичил организмыг хэрэглэх хосгүй технологийг бүтээсэн юм. Эдгээр бичил организм хаягдлыг боловсруулж ахин хэрэглэхэд туслаж байна. Мөн технологиэр үйлдвэрлэсэн уураг малын тэжээл болсон» гэв. Сүүлийн үед Орост инновацийн төслүүдийг хөдөө аж ахуйн цогцолборт идэвхтэй нэвтрүүлж байна. Үүнийг байгалийн өргөн нөөцтэй хослуулвал Орос 10 жилийн дараа дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх үзүүлэлтээр тэргүүний байр эзлэнэ. Манай орон жилд бараг 100 сая тонн үр тариа нийлүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Эцэст оросын экспортын бүтэцэд нефтийг хүнсний бүтээгдэхүүнээр сольж мэднэ.