Энэтхэг улс баллистик зорилготой амдан сөнөөгч пуужингаа амжилттай туршлаа. Энэ пуужинг өнөөдөр Бенгалийн хойгийн Уилер арал дээрээс хөөргөсөн бөгөөд ОНХМХ-ийн мэдээлснээр 16 километрийн өндөрт байсан болзошгүй байг устгасан байна. Энэ пуужингийн бай нь Уилер арлаас 70 километрийн зайд байдаг Чандипур талбараас хөөргөсөн энэтхэгийн “Притхви” баллистик пуужин болсон байна. Энэ шинэ амдан сөнөөгч пуужин, энэтхэгийн мэргэжилтнүүдийн бүтээж байгаа ПДХ үндэсний системийн нэг хэсэг нь болох юм.