ОУ, Афганистаны мансууруулах бодисны эсрэг АНУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө байна. Ноднин жил афганы мансууруулах бодисны 4 лабораторийг устгасан ганц ажиллагаанаас хойш талууд юу ч хийгээгүйд харамсаж байгаагаа ГХЯ илэрхийллээ. Энэ нь нөхцөл байдлыг өөрчилсөнгүй. Афганистанд байрлаж байгаа гадаадын цэргийнхэн энэ улсын мансууруулах бодисны үйлдвэрлэлтэй хийх тэмцлээ идэвхижүүлэх шаардлагатай байна. Афганистаны газар нутаг дээр цэрэг дайны оролцооноос бусад хэлбэрээр оролцоход ОУ бэлэн байна гэж ГХЯ мэдэгдлээ.