“Мисс Россия-2011” гоо бүсгүйн уралдаанд москвагийн Кантемурова Наталья түрүүллээ. Тэрээр 100 мянган доллар болон дэлхийн аль ч улсын дээд сургуульд суралцаж болох сургалтын эрхээр шагнуулсан байна. Дэд миссээр Красноярскын Анастасия Машукова, гуравдугаар байрт Новосибирск хотын Дубник Яна нар тус тус шалгарсан байна. Түрүүлсэн бүсгүй бүтэн жилийн турш өглөг, нийгмийн болон соёлын арга хэмжээнүүдэд оролцож эрүүл, амжилттай амьдралыг сурталчилах болно. 2010 оны 11,12-р саруудад ОУ-ын 86 бүсэд сонгон шалгаруулах уралдаан болсон юм. Уралдаанд 17-23 насны 175 сантиметрээс өндөр нуруутай оросын иргэн, хортой дадал заншилгүй ямарч бүсгүй оролцох эрхтэй байлаа.